Нууц мэдээллийн уурхай

МАХН-ын гомдлоор Б.Наранхүү гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Нийтэлсэн: 2020-06-22 08:37:44

 

Дундговь, Говьсүмбэр аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүүг 300 мотоцикль тараахаар бэлтгэж байна гэх зураг бүхий мэдээлэл хэд хоногийн өмнө цахим орчинд тарсан. Тодруулбал, Дундговь аймаг дахь Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны байрны өмнө камаз машинд ачсан мотоциклийг буулгаж буй зураг байгаа юм.

  • Бид УИХ-ын гишүүн Б.Наранхүүгээс энэ талаар тодруулахад “Миний мотоцикль бишээ. Би судлуулсан. Хамгаалалтын шугамаар ирсэн мотоцикль гэсэн” гэсэн билээ.

Хэрвээ Б.Наранхүү гишүүн сонгуулийн сурталчилгааны үеэр мотоцикль тараасан нь тогтоогдвол Сонгуулийн хуулийг зөрчих юм. Цаашилбал, эд материал тарааж сонгогчдын саналыг авах гэж оролдсон нь шүүхээр тогтоогдвол эргүүлэн татахад хүртэл хүргэх эрсдэлтэй билээ.

  • Энэ тухай хэл ам намжиж амжаагүй байтал өчигдөр ЦЕГ, ТЕГ-аас хамтарч сонгуулийн үеэр гарч буй зөрчлийн талаар мэдээлэл өгөх үеэр хурандаа Ч.Чинбат "Дундговь аймагт нэр дэвшигч 300 гаруй мотоцикл тойрог дээрээ тээвэрлэн авч ирсэн. Мотоциклийг битүүмжлээд, шалгаж байна” гэж мэдэгдсэн юм.

Уг нэр дэвшигчийг Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Наранхүү юу гэх таамаг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд тархаад байна.

Харин Дундговьчууд дээрх үйл явдлыг 8 жилийн өмнө өгөхөөр амласан байсан мотоциклио нөхөн өгч  байна гэсэн тайлбарыг хэлж буй. Үүнтэй зэрэгцээд Дундговь аймагт нэр дэвшиж байгаа МАХН-ынхан Сонгуулийн ерөнхий хороо болоод цагдаагийн байгууллагад хандаж “Б.Наранхүү сонгуулийн хууль зөрчиж байна, шударга бус өрсөлдөөн үүсгэлээ, хуулийн хүрээнд яаралтай шалгаж мэдээл” хэмээн гомдол гаргасаны дагуу ийнхүү эрүүгийн хэрэг нээн шалгаж буй бололтой.

Эх сурвалж: isee.mn

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших