Нууц мэдээллийн уурхай

Шадар сайд Орхон аймагт ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийн төслүүдийн нээлтэд оролцжээ

Нийтэлсэн: 2020-06-22 03:52:15

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Эрдэнэт” үйлдвэрийн том төслүүдийн нээлтийн ажиллагаанд оролцжээ.

“Эрдэнэт” үйлдвэрийн хэмжээнд 2031 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан юм.

Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсоор нээлтээ эхэлж байна.

Тухайлбал, “Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл”, “Баяжуулах үйлдвэрийн өөрөө нунтаглах хэсгийн 4-р шугам тавих төсөл”, “Цэвэр ус дамжуулах 3-р шугам Ф820 мм ган хоолойг угсрах төсөл” болон “Уурхайчин-1” орон сууцны хороолол барих төсөл, Соёл спортын “Эрдэнэт” цогцолбор зэрэг төслүүд зэрэг эхэлж байгаа юм.

Төслүүдийн талаар үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн “Уурхайчид бид үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдээ тогтмол давуулан биелүүлж , улс, орон нутгийн төсөвт 230 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйг өнгөтэй болгох, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд үр ашиг дээшлүүлэх, шинээр ажлын байр бий болно” гэсэн юм.

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ нь зэс, мооибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.

Жилдээ 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4,5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг байна.

Улмаар 2022 оноос жилд 35 сая тонн хүдэр боловсруулдаг болох хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Эрдэнэт үйлдвэр хэдий үр өгөөжтэй ашигтай ажиллана, төдий чинээ улс, орон нутгийн төсөвт асар их хэмжээгээр нөлөөлөх тул эдгээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, өртөг зардлаа бууруулан дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлнэ гэдэгт итгэж байна. Эрдэнэт үйлдвэрийн баялагийг бүтээгч уурхайчид, баяжуулагчид та бүхний ажил үйлс тэгш сайхан бүтэж, Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд түгээж, уул уурхайн салбараа өнгөлөн байдагт чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн онцлон тэмдэглэлээ гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 
 
Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших