Нууц мэдээллийн уурхай

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулан барих шинэ байрны шав тавих ёслол боллоо

Нийтэлсэн: 2020-06-21 05:34:37

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг  буулгаж, дахин төлөвлөлтөнд хамруулах ажлыг эхлүүлэхээр иргэд оршин суугчидтай уулзаж байсан. Тэгвэл өнөөдөр Налайх дүүргийн 2 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 26, 27 дугаар орон сууцны дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлж шав тавих ёслол боллоо. Шав тавих ёслолд Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, “Стандарт холдинг” ХХК-ны захирал О.Мягмардорж болон иргэд оршин суугчдын төлөөлөл оролцов.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 126 айлын 2 орцтой 10 давхар бүхий орон сууцуудыг шинэчлэн барих бөгөөд эхний ээлжинд 75 айлын орон сууц ирэх арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм. Хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Орон сууцны корпорацид үүрэг болгосны дагуу ийнхүү Налайх дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгын ажлыг эхлүүлж байна.

Дахин төлөвлөлтийг  “Стандарт холдинг” ХХК гүйцэтгэх бөгөөд нийт 6145,84 м.квадрат талбайд төслийг хэрэгжүүлэх аж.

Цаашид улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ хэмээн НОСК-ын гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар онцлон хэлж байв. Тэрбээр “Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахүй 344 орон сууц бий. Үүнээс 88 орон сууцыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлээд байна. Алслагдсан дүүрэгт анх удаа ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин төлөвлөх ажлыг эхлүүлж байна.Цаашид иргэдийнхээ амьдрах орчинг сайжруулах чиглэлээр ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг шинэчилэх, түрээсийн орон сууцыг хэрэгжүүлж ажиллах болно” хэмээсэн юм.

Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ж.Баярням хэлэхдээ “Би 13 жилийн хугацаанд ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин төлөвлөж өгөөч гэж уйгагүй явсан. Олон ч хотын даргын нүүр үзсэн. Асуудлаа хэлдэг боловч хотын дарга нар сонсоод л өнгөрдөг байсан. Харин өнөөдөр хотын дарга С.Амарсайхан бидний үгийг сонсож, эхний ээлжийн орон сууцыг дахин төлөвлөх ажил эхэлж байгаад баяртай байна. Энэ байрандаа бараг 40 жил амьдарч байна. Барилгад нуралт үүссэн, дусаал гоождог, амьдрахад үнэхээр хүндрэлтэй байгаа. Нийслэлийн удирдлагууд маань бидний энэ асуудлыг шийдвэрлэж, өнөөдөр шав тавьж байгаад маш их баярлаж байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших