Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн

Нийтэлсэн: 2020-06-19 03:46:14

 С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт  МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчид болон дүүргийн арилжааны банк, даатгалын байгууллага, шатахуун түгээх станцууд, үүрэн холбооны операторуудын ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, ирэх дөрвөн жилд дэвшүүлсэн “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрийн зорилтуудаа танилцуулав.

“Багануурын цахилгаан механикийн үйлдвэр” ХХК нь 2010 онд үүсэн байгуулагдаж, эрчим хүчний тоног төхөөрөмжийн зохион бүтээлт, үйлдвэрлэл, тоноглол, угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг ба төмөр бэлдцэд тусгай боловсруулалт хийх хүчин чадалтай дэлхийн дэвшилтэт хамгийн сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүд суурилагдсан, механикийн иж бүрэн боловсруулалт хийж, угсралтын шугам дамжлагуудаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг Монгол Улсын эрчимтэй хөгжиж буй орчин үеийн дэвшилтэт үйлдвэрүүдийн нэг юм байна.  

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн. Мөн эдийн засгийн өсөлтийг бий болгож, тогтвортой төртэй улс байхыг зорьсон. Ирэх дөрвөн жилд амжилттай хэрэгжиж байгаа бүх төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлж, улам өргөжүүлнэ. Нийгмийн даатгалын тогтолцоонд эрс шинэчлэл хийж, хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих гээд хүнээ хөгжүүлсэн, засаглалаа сайжруулсан, бизнес эрхлэгчдээ дэмжсэн олон зорилтуудыг МАН хэрэгжүүлж ажиллахаар мөрийн хөтөлбөртөө тусгалаа” хэмээлээ.

“Монгол Ардын нам цаашид Үндсэн хуулийн шинэчлэлийг амьдралд бүрэн нэвтрүүлж, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтвортой Засгийн газар байгуулж, УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг чангатгах, шүүхийн бие даасан байдлыг хангах Засаглалын шинэчлэлийг эрчимтэй үргэлжлүүлэхээр зорьсон. Засгийн газар тогтвортой, төрийн алба түргэн шуурхай, үр дүнтэй ажилладаг болсноор улс орны хөгжлийн бодлогыг алсын хараатай, судалгаа шинжилгээнд үндэслэн боловсруулах, улс төрийн болон цаг хугацааны шахалтад оролгүй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гээд сайн засаглалыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжийг манай намд олгоорой гэж УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриалсан юм.

Цахилгаан механикийн үйлдвэрийн ажилчдын зүгээс эхлүүлсэн ажил, зорьсон зорилгодоо хүрэхийн төлөө МАН зүтгэнэ гэдэгт итгэж байна. Мөрийн хөтөлбөрт тусгагдсан эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжинэ. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина гэсэн зорилтуудаа заавал хэрэгжүүлээрэй гэж захиад түрээсийн орон сууц хөтөлбөрт биднийг олноор хамруулах, залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэгт цаашид анхаарч ажиллаарай гэв.    

Нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно гэсэн олон зорилтуудыг МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг уулзалтын үеэр онцолж хэллээ. Арилжааны банкуудын албан хаагчдын зүгээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалтуудад талархалтай байгаагаа илэрхийлээд эхлүүлсэн ажлаа дуусгах, энэ зорьсон ажлаа хэрэгжүүлэхээр МАН ялалт байгуулна гэдэгт итгэж байна. Та бүхнийг багаар нь дэмжинэ гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших