Нууц мэдээллийн уурхай

МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг сайшаан дэмжив

Нийтэлсэн: 2020-06-18 08:48:35

 МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг сайшаан дэмжив

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон “Хишиг уул” ХК-ийн түрээслэгчидтэй уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлуудыг нь сонсов.

Багануур дүүрэгт хүнс, худалдааны чиглэлээр нийт 71 иргэн, 63 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа эрхэлдэг. Нийтийн хоолны 78 цэгт 200-аад мэргэжлийн тогооч ажилладаг байна. Дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуй үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 40 жилийн ойг тохиолдуулан олон томоохон арга хэмжээнүүдийг өнгөрсөн хугацаанд зохион байгуулжээ. Тодруулбал, “Түмнээ дээдэлсэн түүхт 40 жил” ном, мэргэжил, арга зүйг дээшлүүлэх сургалтууд, салбарын ажилтнуудыг урамшуулах, нийгмийн асуудлыг дэмжих гээд олон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.       

Мөн тус дүүрэгт 241 аж ахуйн нэгж болон үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаагаас хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 35, барилгын материалын чиглэлээр 14, эмийн үйлдвэрлэл 1, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр 190, хүнд үйлдвэрлэл 1 тус тус эрхэлдэг байна.  

Дүүрэг, орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг төрөөс дэмжих бодлого барьж ажилласнаар борлуулалтын орлого 510.5 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 187 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлтэй байгаа бол жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 2019 онд гурван иргэн хамрагдаж, 184.1 төгрөгийн зээл авчээ.

Уулзалтын үеэр дүүргийн худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбар, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зүгээс нэр дэвшигчдэд хандан “Хувийн хэвшлийнхнийг дэмжих төрийн бодлого, шийдвэр сул байна. Өөрсдийнхөө сэтгэл, зүтгэлээр өдий хүртэл ажиллаж ирлээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүү багатай зээл байхгүйгээс үйлдвэрлэл, үйлчилгээгээ цаашид үргэлжлүүлж чадахгүйд ч хүрч мэдэх цаг үеийг бид туулж байна. Төрийн албанд хүнд суртал их. Иргэдийг маш их чирэгдүүлдэг. Хэрэгтэй, хэрэггүй бичиг баримт бүрдүүлэх, хяналт шалгалт, торгууль энэ бүхэн бидэнд бизнес эрхлэхэд дарамт учруулдаг. Зөрчлийн тухай хуулийг эргэж харах зайлшгүй шаардлага байна. Энэ хуулийн дор иргэдийг хохироох асуудал их гардаг” гэсэн саналуудыг хэлж байлаа.

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын зүгээс МАН мөрийн хөтөлбөртөө банкны зээлийг хүүг бууруулах, ипотекийн зээлийг хүүг 4-6 хувь болгон бууруулах, нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог өөрчлөх гээд иргэд, бизнес эрхлэгчид рүү чиглэсэн олон үр дүнтэй цаашид биелэгдэх зорилтуудыг тусгасан гэдгийг онцолсон. Мөн түүнчлэн “Хувийн хэвшлийнхэн бол улсын эдийн засгийн хөдөлгөх хүч болдог. Бид Улаанбаатар хотын хөгжлийг бүс нутагтай нь уялдуулахаар зорьж байгаа. Та бүхний өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг өнгөрсөн хугацаанд үе шаттай шийдвэрлэж ажиллалаа. Цаашид ч манай намын мөрийн хөтөлбөрт худалдаа, үйлчилгээний салбарынхан болон бизнес эрхлэгчдээ дэмжих олон зорилтууд тусгагдсан” гэдгийг дуулгасан юм.

Багануур дүүргийн гоо сайханч Г.Мажигсүрэн “Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ худалдаа, үйлчилгээний салбарынхныг маш сайн дэмжиж ирсэн. Олон арга хэмжээг зохион байгуулж биднийг урамшуулж ажилладаг. Хотын дарга С.Амарсайханы хувьд нийслэл хотод маш томоохон ажлуудыг хэрэгжүүлж, үр дүнд хүргэж байгаад бид бүхэн талархаж явдаг. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан банкны зээлийн хүүг бууруулах зорилтыг дэмжиж байгаа. Багануур дүүргийн худалдаа үйлчилгээний салбарынхан, бизнес эрхлэгчид бид бүхний зүгээс та хоёрыг 100 хувь багаар нь дэмжиж, УИХ-д сонгоно. Харин хэлсэн санал бүрийг маань ажил хэрэг болгоорой гэж захив.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших