Нууц мэдээллийн уурхай

“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ

Нийтэлсэн: 2020-06-17 11:34:03

 “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн Тоосгоны үйлдвэр, уурхайчид болон малчин өрхийн төлөөллүүдтэй уулзав. Өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүн, намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг танилцуулж, иргэдийн санал сэтгэгдлийг нь сонслоо.  

Мал аж ахуйн салбар, малчдыг хөгжүүлэх чиглэлээр дэвшүүлсэн дунд, урт хугацааны бодлого, нийгэм, эдийн засгийн шаардлага, эрэлт хэрэгцээнд суурилан “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд баталсан юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоог шинэчилж, чанарын үнэлэмж бий болгох, малчин өрхийн бүтээмж, эдийн засгийн чадамж, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, хариуцлагатай мал аж ахуйг тогтвортой эрхлэх, орлого, ашгаа өсгөх нөхцөлийг сайжруулна. Мөн малчдын хамтын хоршил, эко санаачилга, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг дэмжих, малчдын амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв. “Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг 2020-2024 оны хугацаанд хэрэгжүүлэх юм.

Манай улсын нийт өрхийн 25,8 хувийг малтай өрх, үүний 73.6 хувийг малчин өрх эзэлж нийт хүн амын 19.4 хувь нь малчин өрхөд амьдарч, ажиллах хүчний 26,7 хувийг малчид бүрдүүлж байна. Тиймээс малчдын амьжиргааг дэмжиж, малын бэлчээрийг хамгаалж, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн гол тулгуур гэдгийг мөн хэлж байлаа.

Өнгөрсөн хугацаанд Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлсэн гэдгийг МАН-аас нэр дэвшигчид дуулгав. Тодруулбал  2017 онд 5,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2019 онд 26,6 тэрбумын хөрөнгө оруулалтыг хийж салбарт бүрт бүтээн байгуулалтуудыг эхлүүлжээ. Ялангуяа Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдсэн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, нярайн эмгэг судлалын тасаг нээгдэж орчин үеийн техник төхөөрөмжийн тусламжтайгаар бүх төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдах боломжтой болжээ. Мөн 100 ортой хүүхдийн цэцэрлэг, Цагдаагийн хэлтсийн шинэ барилга баригдаж буй бөгөөд Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байгаа юм. Түүнчлэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд иргэдийн амьдарч буй орчинг сайжруулж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж ашиглалтад оруулж эхэлжээ. Цаашид бүсийн хөгжлийн бодлоготой уялдуулан татварын тогтолцоог хөгжүүлж, алсладсан бүс нутаг, аймаг сумдад томоохон аж ахуйн нэгж салбараа байгуулахыг бодлогоор дэмжихээр намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан байна. Учир нь Багануур, Багахангай, Налайх дүүрэгт үйлдвэр, үйлчилгээ эрхэлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх аж. Мөн төр хувийн хэвшлийн түншлэлээр аж үйлдвэрийн паркуудыг байгуулж, дотооддоо үйлдвэрлэл эрхлэж ажлын байрыг нэмэгдүүлэхээр намын мөрийн хөтөлбөрт тусгагджээ.

Уулзалтын үеэр иргэдийн зүгээс иргэдийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж хөнгөлөлттэй орон сууцаар хангаж өгөхийг хүсч байв. Мөн малын бэлчээр хомсдож байгаа учраас замбараагүй газар олголтыг зогсоож, худагтай болгож өгөх саналыг гаргаж байлаа. Малчдын амьжиргааг дээшлүүлэх сүү цагаан идээг худалдан авах, арьс ширийг үнэд хүргэж дотооддоо үйлдвэрлэлээ хөгжүүлэх саналыг ч малчид хэллээ.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших