Нууц мэдээллийн уурхай

“Драгон” төвийн зорчих орчныг сайжруулж, авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

Нийтэлсэн: 2020-06-16 04:01:58

 

Сонгинохайрхан дүүрэгт байрладаг Драгон төвд хот хоорондын ачаа, тээвэр, төрөл бүрийн үйлчилгээг 20 гаруй жил иргэдэд үзүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд хот хоорондын зорчигч тээврийн голлох үйлчилгээ үзүүлдэг Драгон төвийн ачаалал нэмэгдэж авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй, эмх замбараагүй байдал үүссэнтэй холбогдуулан хотын Захирагч С.Амарсайхан газар дээр нь очиж ажиллаж, Драгон төвийг дахин төлөвлөх, шинэчлэх, ногоон байгууламж бий болгох, иргэд зорчигчдын ая тухтай байдлыг бүрдүүлэхтэй холбоотой тодорхой үүрэг чиглэлийг холбогдох газруудад өглөө.

Мөн хотын Захирагч С.Амарсайхан Драгон төвийн удирдлагуудтай уулзаж санал хүсэлтийг сонсож хамтран ажиллахаар болов. Тус төвөөр өдөрт 5000-6000 иргэд үйлчлүүлж, 500 гаруй авто машин тогтмол зорчдог байна. Драгон төвөөс 17 аймаг 240 гаруй сум руу тээврийн үйлчилгээ үзүүлдэг юм.

“Драгон холдинг” ХХК-ийн  ТУЗ-ийн дарга  С.Баярт “Драгон төв үйл ажиллагаа явуулаад 20 гаруй жилийн нүүр үзэж байгаа. Баруун аймгуудад үйлчилдэг хот хоорондын тээврийн үйлчилгээг үзүүлж хөгжлийнхөө хугацаанд өнгө төрх өөрчлөгдөж байна. Гэхдээ энэ төв орчин цагийн шаардлагад нийцэхгүй болсон. Жишээлбэл зогсоол хүрэлцэхгүй, хөл хөдөлгөөн ихтэй, эмх замбааргүй гэх мэт. Харин анх удаа Нийслэлийн Засаг дарга  манай төвийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай арга хэмжээг авахаар болсонд талархалтай байна. Бидний зүгээс төвийнхөө орчныг тохижуулж нийслэлийн төр захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж, Драгон төвийг орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан олон улсын терминаль болгон хөгжүүлэх зорилготой” гэв.

Хотын Захирагч  С.Амарсайхан Драгон төвд ажиллах үеэрээ тус төвийг дахин төлөвлөж шинэчилж, тохижуулж олон улсын стандартад нийцүүлэх асуудлыг бүх талаар дэмжиж хамтран ажиллахаар болов. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших