Нууц мэдээллийн уурхай

МАН түгжрэлийн түгжээг ингэж мултална

Нийтэлсэн: 2020-06-16 03:32:32

 Түгжрэлд түгжүүлсээр байх уу эсвэл хүчээ нэгтгэж, түгжээг нь мултлах уу

Замын хөдөлгөөнд оролцох хугацааг найман цагаар тооцож, өдөрт дунджаар нэг цаг түгжирдэг гэж үзвэл нийслэлчүүд  жилд 45 өдрийг буюу 360 цагийг түгжрэлд үр бүтээлгүй өнгөрүүлдэг аж. Жолооч нар тэр бүр тооцоолоод байдаггүй бас нэгэн үргүй зардал бол шатахуун. Монголчууд замын түгжрэлд зогсох зуураа жилд 50 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний шатахуун зарцуулдаг гэх тооцоог Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассоциациас гаргажээ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд 200 мянга гаруй автомашин байнга оролцдог гэж үзвэл 265.6 сая төгрөгийг үр ашиггүй урсгаж байгаа аж.

Ханын материалаас МУБИС ороход бага зэргийн түгжрэлтэй үед ойролцоогоор хоёр цаг, түгжрэлийн оргил үед гурав, дөрвөн цаг явдаг бол түгжрэлгүй үед дунджаар 50 минут л зарцуулдаг. Тэгвэл энэ маршрутыг өдөр бүр ийм хугацаанд туулах боломж байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ төрийн бодлого, иргэдийн идэвх оролцооноос шалтгаална. Өөрөөр хэлбэл, хүчээ нэгтгэж байж түгжрэлийн түгжээг мултлах боломжтой.  

Амьдралынхаа алтан цагийг, автомашиныхаа шатахууныг түгжрэлд хий хоосон урсгахгүй байх олон шийдлийн нэг, дэлхий нийтийн жишиг бол унадаг дугуй. Ийм боломжийг бүрдүүлэхийн тулд бодлогын түвшинд тодорхой ажлуудыг өнгөрсөн хугацаанд хийсэн. Тухайлбал, нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийхийн зэрэгцээ гүүр, авто замыг өргөтгөх, шинээр барих зэрэг бүтээн байгуулалтыг өрнүүлж байна. Мөн “Сургуулийн автобус”, “Дугуйн зам” хөтөлбөрийг ч амжилттай хэрэгжүүлж, тодорхой үр дүнд хүрсэн. Үүнээс өмнө унадаг дугуйн зам барих нь битгий хэл барих талаар ч ярьдаггүй байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ төрлийн ажлыг эрчимжүүлж,  Улаанбаатар хот өдгөө  нийт 80 гаруй км унадаг дугуйн замтай болоод байна. Үүнд нийслэлчүүд сэтгэл хангалуун байгаа тул цаашид энэ ажлыг эрчимтэй үргэлжлүүлэхээр шийдэж, энэ жил 52 км дугуйн замыг найман байршилд тавихаар төлөвлөж, эхлүүлээд байна.   

МАН түгжрэлгүй Улаанбаатарын төлөө дээр дурдсан хөтөлбөрүүдийг эрчимтэй, өргөн цар хүрээнд  үргэлжлүүлэхийн зэрэгцээ дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгаад байна.

  • Улаанбаатар хотын авто замыг 2030 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөөг хэрэгжүүлж, замын эвдрэл гэмтлийг бүрэн засварлаж, уулзвар, гарцын нэвтрэх чадварыг сайжруулан, зам дэд бүтцийн өргөтгөл шинэчлэлийг хийнэ.
  • Хотын төвийн бүсэд төмөр зам дагасан авто зам, төмөр замын нүхэн болон гүүрэн 8 гарц, шаардлагатай байршилд давхар зам барина.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, автобусны чиглэл, буудлын тоог нэмэгдүүлнэ.
  • Зорчигч тээврийн олон төрөлт үйлчилгээ бий болгож, иргэдийг богино хугацаанд зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.
  • “Дугуйн зам” хөтөлбөрийг үргэлжлүүлж, стандартын дагуу тохижилт, гэрэлтүүлэг бүхий 150 км дугуйн замын шинэ сүлжээ байгуулж, дугуйн зогсоолын дэд бүтцийг өргөжүүлнэ.
  • Нийтийн тээврийн тусгай замын автобус төслийг хэрэгжүүлж, автобусны буудлыг өвөл, зуны улиралд зорчигчдод ая тухтай байдлаар барьж байгуулна.
  • Нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг аюулгүй, найдвартай зорчих “Сургуулийн автобус” төслийг үргэлжлүүлнэ.
  • Улаанбаатар хотын гэрлэн дохионы удирдлага менежментийг ухаалаг системд шилжүүлнэ.
  • Улаанбаатар хотод эко, цахилгаан автомашиныг хамтран эзэмших, түрээслэх шинэ хэлбэрийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

МАН-ын сонгуулийн штаб

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших