Нууц мэдээллийн уурхай

Нийслэл, дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулагдана

Нийтэлсэн: 2020-06-15 10:26:51

 Нийслэл, дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй жишиг сургууль байгуулагдана  

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна. Дүүргийн цагдаа, онцгой байдлын газар болон боловсролын салбарын ажилтан албан хаагчидтай уулзаж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын үр дүнг хэлэлцээд цаашид хэрэгжүүлэх намын мөрийн хөтөлбөрийн агуулгыг танилцууллаа.

Өнгөрсөн хугацаанд Налайх  дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгыг шинэчилж, Онцгой байдлын албанд туулах чадвар сайтай шуурхай албаны аврах ажиллагааны багаж хэрэгслээр тоноглогдсон тусгай зориулалтын автомашинуудыг гардуулан өгч Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлсэнд Хотын дарга, МАН-аас нэр дэвшигч С.Амарсайханд талархаж буйгаа хүчний байгууллагын ажилтан, албан хаагчдын зүгээс талархал илэрхийлж байв.

Налайх дүүргийн боловсролын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, сургуулийн өмнөх боловсролыг дэмжиж, “Голомт цогцолбор” сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байрыг барьж байгаад боловсролын салбарын ажилтан албан хаагчид баяртай байгаагаа мөн дуулгасан юм. Цаашид багш ажилчдын нийгмийн асуудлыг дэмжиж, харилцан туршлага солилцох хөтөлбөрт хамруулж, төрийн албан хаагчийн хөнгөлөлттэй орон сууцанд оруулж өгөх санал хүсэлтийг хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид цаашид цагдаа, онцгой, боловсролын салбарт түлхүү анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Ингэхдээ  Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулахад анхаарна гэдгээ онцолж байлаа. Мөн өнгөрсөн жилүүдэд хороо бүрийг цэцэрлэгтэй болгох сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэхээр зорьж ажилласан гэдгээ нэр дэвшигчид хэлсэн юм.  Улсын хэмжээнд 160 гаруй сургууль цэцэрлэг байгуулагдаж боловсролын салбарт анхаарч ажиллажээ. Харин ирэх жилүүдэд дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулахаар намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гэдгийг МАН-аас нэр дэвшигчид онцлон хэлж байв.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших