Нууц мэдээллийн уурхай

МАН:Хоёр жилд 50 хувь багасгасан утааг ирэх жил 80 хувь багасгана

Нийтэлсэн: 2020-06-15 03:43:13

 Улаанбаатар хотод өнгөрсөн дөрвөн жилд юу өөрчлөгдөв. Энэ асуултад нийслэлчүүд утаа гэж дуу нэгтэй хариулж байна. Дараа нь бүтээн байгуулалт, автозамын түгжрэл гэх зэргээр олон өөрчлөлтийг шил дараалан нэрлэв.

Нээрээ л урд яваа нэгнийг харахгүй шахам өтгөн хар манан дунд бүдчиж явсан цаг саяхан. Амьдарч, амьсгалж чадахааргүй болж өвлийн гурван сардаа хөдөө нутгийг зорих нь ч бий. Хүүхдээ тэврээд бөөн бөөнөөрөө эмнэлэг бараадаж, явсан үе ч бас бий.

Утаанаас үүдэлтэй өвчлөлөөр 2014 онд 120 хүүхэд, 1200-1300 том хүн нас барсан,   2015 онд 0-4 насны 435 хүүхэд эндсэн харамсалтай он жилүүдийг ч туулсан. АШУҮИС-ийн сургууль,  АНУ, БНСУ-ын их сургуулийн судлаачдын хамтарсан багийнхан нийт 15 сургуулийн 8-13 насны 9000 хүүхдийн дунд судалгаа явуулж, хүүхдүүдийн уушиг 20 жил тамхи татсан хүнийхтэй адил гэсэн дүгнэлт гаргажээ.  

Монголчууд ийм л хүнд хэцүү он жилүүдийг туулж, утааг хэрхэн яаж бууруулах талаар 20 жил ярьж, хэдэн зуун тэрбумаар нь зарцуулсан. Эцэст нь Улаанбаатарыг хэн ч утаанаас салгаж чадахгүй гэж нийслэлчүүд хувь заяатайгаа эвлэрч байсныг эрс өөрчлөв. Нийслэлчүүдийн толгойн өвчин болсон эл асуудлыг У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр жилийн дотор шийдэж, 50 хувиар бууруулж чадсан. Засгийн газраас түүхий нүүрсний хэрэглээг хориглож, оронд нь сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, гэр хорооллынхонд нийлүүлсэн. Ингэж нэгэн зорилгын төлөө нийслэлчүүдтэй хүчээ нэгтгэн ажиллаж ярих биш хийж болдгийг харууллаа.  

Гэхдээ энэ үр дүнд сэтгэл ханаж, зогсолт хийж болохгүй тул МАН 2020-2024 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа онцлон багтаасан мөрийн хөтөлбөртөө агаарын бохирдлыг ирэх жил 80 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд  Налайх дүүрэгт сайжруулсан түлш үйлдвэрлэх хоёр дахь үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлсэн.

МАН нийслэлчүүдийн хүсэл мөрөөдөл болсон агаар, орчны бохирдолгүй цэвэр хотыг цогцлоохын тулд 2020-2024 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

  • Иргэд, аж ахуйн нэгжийн хэрэгцээг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлш, хагас коксон түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, байр, сууцны дулаалгыг сайжруулж, агаарын бохирдлыг 70-80 хувь бууруулна.
  • Гэр хорооллын өрхүүдийн дунд бохирын нэгдсэн инженерийн байгууламж байгуулах, био жорлон нэвтрүүлэх замаар хөрсний бохирдлыг багасгана.
  • Гэр хороолол, зуслангийн шороон замуудыг хатуу хучилттай болгож, тоосжилтыг 50 хувиар бууруулна.
  • Цахилгаан болон гибрид хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, цахилгаан болон хийн эх үүсвэрээр цэнэглэх сүлжээг байгуулна.
  • Нийтийн тээврийн үйлчилгээнд хийн болон цахилгаан хөдөлгүүртэй автобусны тоог нэмэгдүүлж, парк шинэчлэлтийг үргэлжлүүлнэ.
  • Ахуйн хог хаягдлыг ялгах, цуглуулах, дахин боловсруулах менежментийг шинэ түвшинд гаргана.
  • Аюултай хог хаягдлыг устгах зориулалтын байгууламж, барилгын хог хаягдлын зориулалтын цэг бий болгох, сэргээн ашиглах, дахин боловсруулах үйлдвэрүүдийг байгуулна.
  • Гэр хорооллын айл өрхийг үнс түр хадгалах зориулалтын савтай болгож, үнсийг дахин боловсруулах үйлдвэр байгуулна.
  • Улаанбаатар хотын "Дулааны цахилгаан станц - 3", "Дулааны цахилгаан станц-4"-ийн үнсний санг байнгын усалгааны систем бүхий цэцэрлэгжүүлэлттэй болгоно.
  • Дархан цаазат Богдхан уулын экосистемийг хамгаалан, эко коридоруудыг байгуулна.

 МАН-ын сонгуулийн штаб

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших