Нууц мэдээллийн уурхай

Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын төлөөлөл С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлэв

Нийтэлсэн: 2020-06-14 11:40:27

 Сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын төлөөлөл С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлэв

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өчигдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны орон сууцны иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм.  

Энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг дэмжихээр Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн тамирчдын төлөөлөл, Олон улсын хэмжээний мастер Б.Билгүүн, Ц.Азбаяр, Д.Мөнхтүвшин нар хүрэлцэн ирсэн байв.

Тамирчид нэр дэвшигчдэд хандан хэлсэн үгэндээ “Сагсан бөмбөгийн шигшээ багийн төлөөлөл болон энд хүрэлцэн ирлээ. Хотын дарга С.Амарсайхан спортын салбарт маш олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Бидний сайн мэдэхээр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга барих гэж байсан газрын зөвшөөрлийг цуцалж, стандартын шаардлага хангасан орчин үеийн хөлбөмбөгийн талбай байгуулж байна. Дүүргүүдэд сагсан бөмбөгийн талбайг ч олноор байгууллаа. Цаашид сагсан бөмбөгийн тамирчдыг дэмжсэн олон сайхан ажлыг хийж хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй явдаг. Гүйлтийн зам, дугуйн зам гээд олон ажлуудыг мөн санаачилж хийж байна. Нийт спортын салбарын төлөөлөл, сагсан бөмбөгчдийнхөө нэрийн өмнөөс С.Амарсайхан даргадаа маш их талархаж явдгаа хэлье” хэмээлээ.

Түүнчлэн чадварлаг сагсан бөмбөгчид Багануур дүүргээс төрөн гарсан байдаг. Энэ бүхэнд Ц.Сандаг-Очир даргын маань оролцоо их байгаа гэж боддог. Цаашдаа сагсан бөмбөгийн тамирчдыгаа маш сайн дэмжиж ажиллахыг та хоёроосоо хүсч байна. Та бүхний ажилд нь амжилт хүсье гэсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших