Нууц мэдээллийн уурхай

“THE VOICE OF MONGOLIA” шоуны тайзан дээр ээжүүдийг төлөөлөн өрсөлдөх Б.Оюуг дэмжээрэй

Нийтэлсэн: 2020-06-13 07:44:16

 

Маргааш бол үндэсний шилдэг шинэ дуу хоолой шалгаруулах “The Voice of Mongolia” шоуны 2-р улирлын ЯЛАГЧ тодрох жинхэнэ сэтгэл догдлуулсан сүүлийн шат. Олон олон авьяаслаг оролцогчдоос шалгаран үлдсэн шилдгийн шилдэг 4 оролцогчид авьяас чадлаа сорьж, ялагч тодорно. Шилдэг дөрөвт үлдсэн оролцогчдын дунд цорын ганц эмэгтэй дуучин байгаа нь  Д.Отгонбаяр шүүгчийн “Monsters” багийн няцашгүй цуцашгүй, дуундаа орж, үзэгчдийг уярааж хайлуулж чаддаг Б.Оюу. Асар их авьяас, цуцашгүй хөдөлмөрч зан, гоо үзэсгэлэнгээрээ бусдыг байлдан дагуулж байгаа урлаг өөд тэмүүлэх эрч хүч дүүрэн энэ бүсгүй дэлхийн хэмжээний “The Voice of Mongolia” шоуны тайзан дээр хүчирхэг  Монгол  бүсгүйчүүд, ээжүүдийн төлөөлөл болон гарч ирж байна. Шоуны турш үзэгчдээ баярлуулж, тэднийг гайхалтай дуу хоолойгоороо бишрүүлж, тайзан дээр биеэ авч явах соёл, өвөрмөц төрх, өөрийн гэсэн өнгөөрөө ялгарч байгаа Б.Оюуг дэмжин саналаа өгөхийг нийт Монголчууддаа уриалж байна. “The Voice of Mongolia” шоуны дүрэм ёсоор маргааш 2 удаа санал хураалт болно. Дөрвөн оролцогчоос хамгийн өндөр санал авсан 2 оролцогчийн дунд дахин санал хурааж, ялагч үзэгчдийн дэмжлэгээр тодрох юм. Тиймээс Монгол бүсгүйчүүд, монгол ээжүүдийн төлөөлөн тайзнаа гарч байгаа Б.Оюуг дэмжиж та хоёр удаа  саналаа өгөх ёстой гэдгийг битгий мартаарай.

 

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших