Нууц мэдээллийн уурхай

Нийслэлийн хэмжээнд аюулгүй байдлыг хангуулах Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хэлэлцлээ

Нийтэлсэн: 2020-06-13 05:04:29

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанд Засаг даргын зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээний саналыг хэлэлцлээ. Засаг даргын өгсөн үүрэг даалгаварт нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгох,иргэн хуулийн этгээдийн барьж байгаа барилга нийтийн эзэмшлийн зам талбайд эрсдэл бүхий орчин бий болсон зөрчил дутагдлыг арилгах тухай байсан юм.Зөрчил дутагдлын ажлын хэсгийн 05 дугаар сарын 16-ны өдрөөс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам танилцууллаа.

Нийслэлийн хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын дарга С.Төмөрдулам “Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн үүрэг даалгавар  2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гарсан.Энэ дагуу ажлын 20 өдөр нийслэлийн харьяа 8 байгууллагын 99 албан хаагч ажиллалаа. Энэ хугацаанд Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд з охион байгуулалтын олон талын арга хэмжээг авч, орчны стандартын зөрчлүүдийг илрүүлж арилгах арга хэмжээг авч ажиллав. Үүнээс 499 байршилд стандартын шаардлага хангаагүй хашаа байсаныг илрүүлж, 252 байршлын хашааг шинэчлүүлж аюулгүй байдлыг хангуулсан.Мөн зөвшөөрөлгүй 95 байршлаас 56 байршилд хашааг албадан буулгасан.Тухайлбал ХУД-т нутаг дэвсгэрт 72 барилгын түр хашаанаас 45 хашааг солиулсан,эрсдэл бүхий 3 нүхийг дүүргэсэн бол БЗД-т 109 барилгын түр хашаанаас 26 хашааг шинэчилж аюулгүй байдлыг хангуулсан,  ЧД-т 32 хашаанаас 28 хашааг шинэчилсэн,  СХД-т 57 барилга усгсралтын хашаанаас 38 шинэчилсэн,  СБД-т 83 хашаанаас  62 хашааг шинэчилсэн аюулгүй байдлыг хангуулж ажилласан, БГД-т 24 хашаанаас 20 хашааг шинэлчилсэн, Налайх дүүрэгт 8 хашаанаас 1 хашааг солиулсан, Багануур дүүрэгт  9 хашаанаас 6 хашааг шинэчилсэн, Багахангай дүүрэг 2 хашаанаас 2 хашааг шинэчилж аюулгүй байдлыг тус тус хангуулсан байна.Түүнчлэн  цахилгаан шугам сүлжээний 261 шонг тагжуулах ажил хийгдсэн шилэн кабелуудыг цэгцлэх албадан буулгах аюулгүй байдлыг хангасан, худгийн тагны 212 зөрчлийг илрүүлж,  95 ширхэгийг тагжуулаад байна.Мөн хүүхдийн тоглоомын талбайд 349 эрсдэлийг илрүүлж,  125-ийг аюулгүй байдлыг хангуулаад ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд газрын эрхийг цуцлах 20 байршлын санал гаргаж байна.Мөн бүтээн байгуулалтын ажлуудад хотын стандартын бичиг баримт болох 630 төсөл арга хэмжээнд хяналт тавьж тогтоогоод гүйцэтгэлийн ажлыг хийж байна. Стандартын талаар сургалт арга зүйн талаар 194 албан хаагчид сургалтыг зохион байгуулж ажиллалаа” гэв.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “ Богино хугацаанд амжилттай үүрэг даалгаврыг хэрэгжүүлсэн байна.Гэхдээ цаашид хийх ажил олон байна.Бүх дүүргүүдэд харилцан адилгүй асуудал олон байна.НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Д.Гантөмөр нар албадан буулгах буулгах обектуудыг тодорхой болгож Нийслэлийн Засаг даргад танилцуулж, үүссэн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Аюулгүй байдлыг хангуулах энэхүү үүрэг даалгавар иргэд оршин суугчид хамгийн ихээр дэмжиж байна.Тийм учраас хэрэгжүүлэх ёстой хууль тогтоомжууд үндсэн хуулиар олгогдсон аюулгүй орчныг бий болгоход чухал нөлөө үзүүлсэн ажил боллоо” гэв.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших