Нууц мэдээллийн уурхай

Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

Нийтэлсэн: 2020-06-12 04:24:52

 Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ.

Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь  ахуйн хог хаягдал юм.

Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн тоо 390-д хүрсэн бөгөөд  7685 га талбайг зүгээр л хог асгаж, хогийг хадгалахад зориулж байна.

Нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг байна. Энэ нь 1,4 сая орчим тонн хог хаягдлыг бид дахин боловсруулах боломжтой бөгөөд гарж буй хог хаягдлыг 50 хувиар бууруулах боломж бий гэсэн үг. 

  1. Гялгар уут нь газрын хөрсөнд 100-400 жил оршдог.
    Нэг даавуун тор 170 ширхэг гялгар уут хэрэглэсэнтэй тэнцдэг.

Байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё!

ХОГООР БҮҮ ХОРЛО!

2. 2019 оны байдлаар уул уурхайн олборлолтоос шалтгаалан 27.737.7га талбай эвдэрсэн, 11.284.2га талбай нөхөн сэргээгдээгүй.

Байгаль Эн Тэргүүнд

Хогоор Бүү Хорло!

3. Мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулдаг учраас дэлхий нийтээр хэрэглэхийг хорьж, хязгаарласан.

ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10-т мөнгөн усыг багтааж, мөнгөн усны тухай МИНИМАТА-гийн конвенцийг НҮБ-аас санаачлан, дэлхийн улс орнууд нэгдэн, хэрэгжүүлж байна.

Монгол Улсын хувьд:

2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан.
Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон.

4. Ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё!

5. Иргэн бүр Экологийн цагдаа.
Монгол улсын үндсэн хууль 17.2 байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

6. Дэлхийн дулаарал болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 48 гол горхи, 345 булаг, 150 нуур ширгэжээ.

7. Дэлхийн хамгийн том вирус бол ХОГ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших