С.Уранчимэг: Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад талархдаг
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн “Багануур сувилал” ХХК-ийн ажилтан, албан хаагчид болон дүүргийн 1 дүгээр хорооны Сургалтын задгай, Хуцаа хэсэг, 4 дүгээр хорооны Жаргалант, Рашаант хэсгийн иргэд, сонгогчидтой уулзлаа. Уулзалтаар нэр дэвшигчид өнгөрсөн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлуудаас мэдээллээд “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, санал сэтгэгдлийг нь сонсов.
Сүүлийн дөрвөн жилд “Багануур” ХК-иас 150 сая, сувилал өөрийн зүгээс жил бүр 110 сая, нийт 480 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээг хийж, ажиллагсдын болон сувилуулагчдын орчин нөхцөлийг сайжруулжээ. Тэгвэл ирэх жилүүдэд МАН-ын мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажилж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлд олон ажлууд хийж хэрэгжихээр тусгагджээ.
Багануур сувиллын хамт олны зүгээс дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирт бидний ажил үйлсийг үргэлж дэмжиж ажилладагт тань талархаж явдаг гэдгээ уулзалтын үеэр илэрхийллээ. Мөн их хотын ажлын ачааны хүндийг үүрч яваа хотын Захирагч С.Амарсайхан даргад мөн талархаж байгаагаа хэлээд цаашид захын гурван дүүргийг хөгжүүлэхийн төлөө санаа, сэтгэл нийлж ажиллаарай гэдгээ хэллээ.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 10 байршилд 120 автомашины зогсоол, амины орон сууцны 170 айл өрхийн гадна цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн. Мөн тус хороонд 850 хүний суудалтай Соёлын ордны барилгын ажлыг эхлүүлсэн. Харин 4 дүгээр хорооны Байдраг хэсэгт улсын хэмжээнд анх удаа халуун ус түгээдэг ухаалаг системтэй зөөврийн усан сан бий болгосон байна. Иргэд рүүгээ чиглэсэн энэ мэт олон бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн гэдгийг нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчиддоо дуулгалаа.
Энэ үеэр 4 дүгээр хорооны иргэн С.Уранчимэг “Дөрвөн жилд нэг болдог УИХ-ын сонгуульд намаасаа итгэл өвөртөлж ирсэн та хоёрт амжилт хүсье. Төр засгийн бодлого шийдвэр ард иргэддээ хүрч байгаад иргэн хүний хувьд талархалтай явдаг. Коронавирусийн энэ хүнд үед зөв бодлого шийдвэрийг барьж ажиллаж байна. Манай багануурчуудын сонголт мэргэн байг ээ” хэмээв.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб