Нууц мэдээллийн уурхай

Ш.Цэрэндулам: Махны үнэ 20 мянгад хүрсэн гэх нь ташаа мэдээлэл

Нийтэлсэн: 2020-06-11 04:02:28

 Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм.

Тиймээс бид өнөөдөр (өчигдөр) “Бөмбөгөр”, “Барс”, “Хүчит шонхор” худалдааны төв, “Миний дэлгүүр” сүлжээний супермаркетуудаар орж шалгахад ингэж өндөр үнэ тогтоосон газар алга. “Хүчит шонхор” худалдааны төвийн Дотоод хяналт шалгалтын албанаас манайд албан ёсоор тайлбар бичиг ирүүлсэн.

Үүнд “Зарим сонин хэвлэлийнхэн манай захад авсан зургийг ашиглаж наана нь хуурамчаар үнэ тавьж, олон нийтийг төөрөгдүүлж, бухимдуулах явуулга хийж байж болзошгүй гэж болгоомжилсон байсан” гэсэн тайлбарыг өгсөн юм. Мөн ШӨХТГ-аас долоо хоногт хоёр удаа махны үнийн судалгааг хийж, үнэ тарифт хяналт шалгалт явуулж байгаагаа ч хэллээ. Энэ өдрүүдэд томоохон зах, худалдааны төвүүдэд үхрийн махыг 14-15.5 мянга, хонины махыг 10-11.5 мянган төгрөгөөр худалдаалж байгаа аж.

Гэвч тус газраас махны худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвийн хяналтын ажилтнуудтай уулзаж, нийгэм даяараа хүнд хэцүү нөхцөлд байгаа энэ үед махны үнийг хөөрөгдөж нэмэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийг нэмбэл хариуцлага тооцох талаар сануулж  анхааруулах, зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байгааг албаны эх сурвалж хэлж байлаа.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших