• ⌂
  • Зурхай
  • Цаг агаар
  • Орон нутаг
  • RSS

Нууц мэдээллийн уурхай

  • Нүүр
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Уул уурхай, технологи
  • Нийгэм, Хууль эрхзүй
  • Урлаг, спорт
  • Чөлөөт цаг
  • Зөвлөгөө
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • 18+
  • Нууцгүй яриа
  • Амжилтын нууц
  • Нууц дуран
  • Нууц шивнээ
  • Нууцыг сөхвөл

УБТЗ гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “ЗОГС, ХАР, СОНС” уриатайгаар тэмдэглэж байна

Нийтэлсэн: 2020-06-11 03:24:32

Хэвлэх
Нийгэм, Хууль эрхзүй

 

        Олон улсын төмөр замуудын холбооноос /UIC/ жил бүрийн 6 дугаар сард зохион байгуулж тэмдэглэдэг “ГАРМЫН МЭДЛЭГ ДЭЭШЛҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ӨДӨР” өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг UIC-ийн гишүүн улс орнууд тэр дундаа тус холбооны гишүүн “УБТЗ” ХНН жил бүр хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой бүтээлч ажлуудыг хийж, олон нийтэд төмөр замын гармаар анхаарал болгоомжтой нэвтрэх талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг юм. Энэ жил дэлхий дахинаа цар тахал гарсантай холбоотойгоор энэхүү өдрийг онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Мөн “УБТЗ-ын хэмжээнд 2020 онд гармын техникийн байдлыг сайжруулах, гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө”-ний хүрээнд Түнх өртөөний 273 км, Толгойт-Улаанбаатар-2 хоорондын 396 км, Айраг өртөөний 753 км-ийн хос гарам, Сайншанд-Зүүнбаян хоорондын 3 км,  Салхит-Хөтөл хоорондын 1 км-ийн гармуудын техникийн байдлыг сайжруулах ажлууд хийгдэж байна.

              Олон улсын төмөр замуудын холбооноос өгсөн чиглэлийн дагуу “УБТЗ”ХНН-ийн хэмжээнд   гармын мэдлэг дээшлүүлэх олон улсын өдрийг “ЗОГС, ХАР, СОНС” уриатайгаар тэмдэглэж байна.

            Иргэд, жолооч нар “Төмөр замын гарам”-аар нэвтрэхдээ маш анхаарал сонор сэрэмжтэй байж Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн өөрсдийн болон галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган соёлтой зорчиж байхыг уриалж байна.

                                  Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

 
Нийт сэтгэгдэл: 0
Дээшлүүлэх ✎Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих
Дээшлүүлэх

⚏Онцлох мэдээ
  • "НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР ӨНДӨРЛӨЛӨӨ
  • Нүүдэлчин | Баруун бүсийн отгуудаар ЗОЧЛООРОЙ
  • “Нүүдэлчин” их тайзнаа язгуур урлагийн тоглолтууд үргэлжилж байна
    ⚏Шинэ мэдээ

    СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
    Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    "COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
    Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
    Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
    Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
    Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
    Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших

    Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
    Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

     


    Сэтгэгдэл бичих Цааш унших
     Шуурхай мэдээ
      
    • Сурталчилгаа байршуулах
    • Хөгжүүлэгч
    Copyright © 2014 Nuuts.mn all Rights Reserved. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хуулбарлах хориотой.