Нууц мэдээллийн уурхай

МАН-аас нэр дэвшсэн боловсролтой, ноён нуруутай улстөрчдөө багаар дэмжихийг Дарханчуудад уриаллаа

Нийтэлсэн: 2020-06-11 01:49:59

 Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Дархан-Уул аймгийн УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нарын хамт сонгогчидтой  уулзаж, хийсэн ажил,  ирэх дөрвөн жилд  хийх бодлого, хөтөлбөрөө  танилцуулав.

Тэрээр юуны өмнө МАН-ын мөрийн хөтөлбөртэй зав гаргаж заавал танилцахыг хүсч, “Манай Засгийн газар богино хугацаанд олон ажлыг эхлүүлсэн, эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд  Засгийн газар нийт 15 удаа солигдсон байна лээ. Сонгууль болохоор л хийгээгүй ажлаа нэг рүүгээ чихдэг, хийсэн ажлаа булаацалддаг. Ийм улс төрийн тогтолцоотой баймааргүй байна. Гадаадын өндөр хөгжилтэй орнууд болон манай урд хойд хөршүүдийн засаг төр нь тогтвортой байдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх” гэв. 

Мөн тэрээр МАН-ын даргын хувьд  УИХ-ын сонгуулийн 19-р тойрогт МАН-аас  нэр дэвшиж буй Г.Дамдинням, Б.Баттөмөр, Б.Жавхлан нар бол боловсролтой, туршлагатай, ноён нуруутай улс төрчид учраас тэднийг багаар нь дэмжихийг уриаллаа. “Б.Баттөмөр бол дарханчууд та бүхний итгэлийг хүлээж, өмнөх парламентад сонгогдож байсан. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан мэдлэг, туршлагатай. Бид ирэх дөрвөн жилд банк санхүүгийн салбарын эрх зүйн орчинд шинэчлэл хийж, банкны зээлийн хүүг бууруулахад чиглэсэн бодлогууд боловсруулна. Энэ ажилд Б.Баттөмөрийн ажил амьдралын туршлага нэлээд хэрэг болно гэж бодож байгаа. Тиймээс дахин УИХ-ын сонгуульд намаа төлөөлж нэр дэвших эрхийг нь түүнд өгсөн” гэв. Харин  Дархан-Уул аймагт МАН-аас дунд үеэ төлөөлөн нэр дэвшиж байгаа хүн бол Б.Жавхлан. “Монголбанкны дэд ерөнхийлөгч байсан түүний мэдлэг, ухаан эх оронд маань хэрэгтэй. Түүн шиг Монголын банкны салбарыг 10 хуруу шигээ мэддэг, мэдлэгтэй хүн байхгүй. Б.Жавхлан улс төрийн ноён нуруутай, төлөв даруу, шударга шулуун зан чанартай” гэж МАН-ын дарга хэллээ.  Залуу үеийн төлөөлөл Г.Дамдиннямын хувьд Дархан хотын уугуул иргэн. “Их дээд сургуульд дэд захирлын алба хашиж, төрийн албанд ажиллаж байсан туршлагатай. Цаашид Дархан-Уул аймгийн улс төрийн томоохон залгамж халаа  улс төрч болно гэдэгт  итгэдэг” –ээ МАН-ын дарга онцлов.   Мөн  өмнөх парламентад  Дарханаас  сонгогдсон Д.Хаянхярваа гишүүн залуучууддаа боломж олгоё гээд өөрийн хүсэлтээр нэрээ дэвшүүлээгүйг хэллээ.

Дарханчууд  өнгөрсөн дөрвөн жилд  тус тойргоос сонгогдон ажилласан УИХ-ын гишүүдийг сайн ажилласан гэж дүгнэдэг ажээ. Харин  Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замаа хурдан дуусгаж өгөхийг хүсч байв. Нэгэнт эхлүүлсэн олон  ажлыг нь дуустал хийлгүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжинэ гэдэг бодолтой олон иргэд байна.  Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Дархан-Уул аймагт цэцэрлэгийн хамрагдалтыг 94 хувьд хүргэжээ.  Тус аймгийн бүх сумдыг хатуу хучилттай авто замд холбох ажлыг эхлүүлсэн байна.  Дахин төлөвлөлт болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох ажлуудыг ч хийжээ. Мөн Малын удмын сангийн үндэсний цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулсан байна.

МАН ирэх 4 жилд   Дархан-Уул аймагт дараах ажлуудыг хийхээр  мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

1. Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл-2300
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 600
  • Түрээсийн орон сууц- 500
  • Шинэ суурьшлын бүс хөгжүүлэх төсөл - 1500

 2.Дархан хотын цэвэр ус, дулааны шугамын шинэчлэлтийг хийж, ус, дулаан, эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулж, алслагдсан гэр хорооллуудыг дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд холбоно. Сумдад цэвэрлэх байгууламж барина.

 3.Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг 4 эгнээтэй болгоно.

 4.Оношилгооны төв байryулж, шаардлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, тоног төхөөрөмжөөр хангана.

 5.Дархан хотын давуу тал, онцлогт тулгуурлан шинжлэх ухаан, технологи, инновацын төвүүдийг байгуулна.

 6.Музей, номын сангийн цогцолбор барина.

 7.Аймгийн төвийн цэвэрлэх байryуламжийг шинэчлэн, өргөтгөл хийж, бусад сумдын цэвэрлэх байгууламжийг барина.

 8.“Дархан” арьс ширний цогцолбор төслийг хэрэгжүүлнэ.

 9.Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байryулна.

 10.Хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр барина.

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших