“Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, үйлчилгээний чанарыг сайжруулна” гэв
МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчидтай уулзан, намын мөрийн хөтөлбөрийг танилцууллаа.
МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Монгол Улсыг хөгжүүлэх урт хугацааны бодлогын бичиг баримтыг боловсрууллаа. Энэ хүрээнд алслагдсан гурван дүүргийг төрөлжүүлж хөгжүүлэх болно. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг 22 нэмэгдүүллээ. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн дагуу 2019 оны эцсийн байдлаар Улаанбаатар хотод 1759, орон нутагт 1295 айлын төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг бүрдүүлжээ. Мөн цар тахлын үед 18 хүртэлх насны хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөгийг олгож, лаг усгүйжүүлэх байгууламжийг барьж, мод тарьсан ногоон байгууламж бий болгосон иргэд байгууллагуудыг урамшуулах тогтолцоог оновчтой зохион байгуулах, эрх зүйн орчинг бүрдүүлж ажиллалаа. Дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцон ажиллаж байгаа эмнэлгийн ажилтан албан хаагчиддаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний хичээл зүтгэлээр Монгол Улс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа. Олон улсад Монголын эмч нарын ур чадварыг шагшин магтаж харилцан туршлага солилцох хүсэлт илгээсээр байгааг баяртайгаар дуулгамаар байна. Цаашид иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө хамтдаа хүчээ нэгтгэе” хэмээв.
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ирэх дөрвөн жилийн хугацаанд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжилд хөтлөх мега төслүүд, эрчим хүчний төслүүд хэрэгжүүлнэ. “Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийг Налайх дүүрэгт барьж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд 2000 гаруй ажлын байр нэмэгдэж байгаа юм. Иргэдийн амьдрах таатай орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд эмнэлгийн ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулж ажиллах болно. Улсын хэмжээнд өнгөрсөн жилүүдэд 100 гаруй эмнэлгийг ашиглалтад оруулж, эмч ажилчдын цалинг 2-3 хувиар нэмэгдүүллээ. Цаашдаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлж, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах болно” хэмээн нэр дэвшигч Ц.Сандаг-Очир хэллээ.
Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 50 ортой хүүхдийн эмнэлэг баригдаж, Нярайн эмгэг судлалын тасаг нээгдсэн. Ингэснээр нярайн эмгэгийг эрт үед илрүүлэх, дүүргийн Эрүүл мэндийн төвд цаг алдалгүй эмчлэх, нийслэл рүү явах хөдөлгөөнийг бууруулж чадсан гэдгийг тус дүүргийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид талархалтайгаар хэлж байв.
Налайх дүүргийн иргэн Н.Сауле “Алслагдсан гурван дүүргийн хөгжлийг унаган нутгийн эрч хүчтэй залуус залуурдаж явах гэж байгаад баяртай байна. Налайх дүүрэгт 55 жил амьдрахдаа олон зүйл өөрчлөгдөж байгааг нүдээрээ харж, биеэрээ мэдэрч байгаа хүний нэг нь би байна. Төрийн нэгдсэн бодлогоор хөгжих нь хамгийн чухал юм. У.Хүрэлсүхийн Засгийн газраас өмнөх Засгийн газрууд дорвитой бүтээн байгуулалт хийгээгүй гэж боддог. Тиймээс налайхчууд бид МАН-ыг багаар нь дэмжиж, хүчээ нэгтгэх ёстой. Учир нь үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө тэдний эхлүүсэн ажлын үр дүнг үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжих болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб