Нууц мэдээллийн уурхай

“Атрын IV аян”-ыг эхлүүлсэнд Сэлэнгийнхэн талархаж байна

Нийтэлсэн: 2020-06-10 09:54:48

 Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн 13-р тойрог буюу Сэлэнгэ аймгийн ард иргэдтэй уулзаж, санал бодлоо хуваалцлаа. Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд улсын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаад, энэ удаагийн сонгуульд дэвшүүлсэн  мөрийн хөтөлбөрөө танилцуулав. Сэлэнгэчүүдийн хувьд  “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд, өнгөрсөн онд Засгийн газар “Атрын IV” аяныг зарласанд сэтгэл хангалуун байдаг аж. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх  “Сэлэнгэчүүд та бүхэн Монголын хүн ардыг хүнс хоолоор хангахад хамгийн их үүрэгтэй байдаг ард түмэн. Ирэх дөрвөн жилд бид ногоочдоо, тариаланчдаа, жимс жимсгэнэ тариалж байгаа гээд хүнсний бүтээгдэхүүн хийж байгаа хүн бүрээ дэмжиж,  үе шаттайгаар хөнгөлөлт үзүүлнэ” хэмээн хэлэв.  УИХ-ын сонгуулийн 13-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат,  Ерөнхий сайдын зөвлөх  Д.Өнөрболор, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч, доктор, профессор  Ч.Ундрам нар МАН-ын даргатай хамт иргэдтэйгээ уулзав.

Уулзалтын үеэр Сэлэнгэчүүдийн төлөөлөл  “У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн 30 жилд төр барьж байсан засгуудаас хамгийн сайн ажилласан” нь гэж дүгнэж буйгаа хэлсэн. Мөн АН-ын Засгийн газрын үед дампуурлаа зарлах гэж байсан улсыг МАН  аварч, төмөр зам, нефть боловсруулах үйлдвэр, хурдны зам барьсан зэрэг асар олон бүтээн байгуулалт хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв. Түүнчлэн Салхитын мөнгөний ордыг  төрийн мэдэлд авах зэргээр  хариуцлагатай уул уурхайн бодлого хэрэгжүүлсэн, “Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авсанд иргэд талархаж буйгаа хэлж байв. Тиймээс хий хоосон улстөржилтөө зогсоож, МАН-ыг багаар нь дэмжихээ илэрхийлэв.

Засгийн газрын бодлогоор өнгөрсөн дөрвөн жилд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 150 хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад оруулж, Алтанбулаг сумын Бүргэдэй багт 50 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулжээ. Мөн Номгон тосгонд 480 хүүхдийн шинэ сургуулийг ашиглалтад оруулахад бэлэн болсон байна.

МАН ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөртөө Сэлэнгэ аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

1.Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана. Үүнд:

  • Гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төсөл-500
  • Зөвшөөрөл олгогдсон барилгажилт төсөл- 800
  • Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгуудыг буулгаж, шинээр барих төсөл- 350
  • Түрээсийн орон сууц- 200.

2.Сэлэнгэ аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулна.

3.Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойг угтаж Алтанбулаг дахь Хувьсгалын музейг засварлаж, тохижуулна.

4.Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин үеийн шаардлагад нийцсэн спорт заал барина.

5.Аймгийн төвд 50 MВт хүчин чадалтай цахилгаан станц барина.

6.Дархан-Сэлэнгийн авто замыг 4 эгнээ болгож шинэчилнэ. Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур, ТүшигЗэлтэрийн боомтын 131 км хатуу хучилттай авто зам барина.

7.Алтанбулаг сумыг “Сумын хөгжил” хөтөлбөрт хамруулна.

8.Орон нутгийн түүхий эдэд тулгуурласан цардуулын үйлдвэр байгуулна.

9. Мах, сүүний үйлдвэр барина.

10. Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургууль байгуулна.

 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших