Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэнэ

Нийтэлсэн: 2020-06-10 08:59:09

С.Амарсайхан: Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэнэ

МАН-аас Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн Боловсролын салбарын ажилтан, албан хаагчид болон Голомт, Эрдмийн оргил, 119, 109, 103 дугаар сургуулиудын багш, ажилчидтай уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Налайх дүүрэгт Төрийн өмчийн таван сургууль, хувийн хэвшлийн гурван сургууль, албан бус боловсролын төв үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд 119 дүгээр сургууль, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиуд орчин үеийн Мэдээлэл харилцаа, холбооны технологи бүхий сургалтын ухаалаг кабинеттэй болжээ. Мөн нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Эрдмийн оргил” болон “Голомт” цогцолбор сургуулиуд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбайтай болсон байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар “Спорт өрөлт” оюун ухааны академийн салбарыг 109 дүгээр бага сургууль болон 208 дугаар цэцэрлэгүүдэд амжилттай хэрэгжүүлжээ. Түүнчлэн дүүргийн Боловсролын хэлтэс 2017, 2019 онуудад Нийслэлийн шилдэг хэлтсээр шалгарсан гээд олон бүтээн байгуулалтын болон боловсролын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдсэн байна. Энэ бүх ажлуудыг амжилттай хэрэгжихэд онцгой дэмжиж ажилласан хотын Захирагч С.Амарсайханд дүүргийн Боловсролын салбарын багш, ажилчид маш их талархалтай явдгаа уулзалтын үеэр илэрхийлж байв.  

Ирэх жилүүдэд Налайх дүүргийн 1 дүгээр хороонд 100 хүүхдийн нэг, 150 хүүхдийн нэг, 3 дугаар хороонд 120 хүүхдийн, 4 дүгээр хороонд 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгууд ашиглалтад орно. Мөн 109 дүгээр сургууль, “Эрдмийн оргил” цогцолбор сургуулиудын өргөтгөлийн ажил хийгдэхээс гадна “Голомт” цогцолбор сургууль болон 103 дугаар сургуулиуд шинэ байртай болох юм байна. Түүнчлэн БСШУСЯ-ны хөрөнгө оруулалтаар техник технологи, физик, математикийн кабинетийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Энэ мэтчилэн олон бүтээн байгуулалтын ажлууд боловсролын салбарт өрнөх аж.

Уулзалтаар УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон боловсролын салбарт хийгдсэн онцлох ажиллуудаас яриад, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулсан юм. Энэ үеэр дүүргийн багш, ажилчид төрөлх дүүргээ хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг ихээр татаж, багш, сурагчдын мэдлэг, боловсрол, оюуны чадавхийг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж ирсэн хотын Захирагч С.Амарсайханд талархсанаа илэрхийлээд “Хоёр нэр дэвшигчийг багаар дэмжиж, УИХ-д төлөөллөө болгон сонгоно. Цаашид боловсролын салбарыг хөгжүүлсэн, хүүхэд, залуусын сурч боловсрох орчныг нэмэгдүүлсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлээрэй. Алслагдсан дүүргийн хүүхдүүд ч гэсэн хотын төвийн хүүхдүүдтэй адилхан дугуйланд хамрагдах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө улам хичээж ажиллаарай” гэж захиад, сонгуулийн ажилд нь амжилт хүслээ.

“Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлаа заавал ажил хэрэг болгоорой” хэмээн захилаа

Дараа нь нэр дэвшигчид “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн Налайх түгээх төвийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлсэн ажил болон цаашид хийхээр зорьж байгаа ажлууд, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийслэлийн Налайх, Багахангай дүүрэг, Төв аймгийн Архуст, Эрдэнэ, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Баянцагаан сумын 10086 айл өрх, 1145 аж ахуйн нэгж, нийт 11262 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангахаас гадна техникийн үйлчилгээ үзүүлэх үйл ажилллагааг эрхэлдэг байна.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Энэ удаагийн сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улс эрчим хүчний хэрэглээг дотооддоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавихаар тусгагдсан. Энэ хүрээнд олон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэнэ. Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэх учраас нарийн төлөвлөгөө зохион байгуулалтайгаар ажиллана. Хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдарч ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхийн тулд, төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн бодлого шийдлийг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэх хэрэгтэй” гээд Налайх дүүрэгт Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлууд ирэх онуудад хийгдэхээр мөрийн хөтөлбөрт туссан гэдгийг онцолж хэлэв.

“Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.2 хувьд хүргэж чадлаа. Зам дэд бүтэц, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд 10 аймгийн төвд Дулааны цахилгаан станц баригдах ажил эхэллээ. Монгол инженерүүд өөрсдөө 700 гаруй км төмөр замыг барьж байгууллаа. Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлж, банкны зээлийн хүүг 3 хувиар буурууллаа. Ахмадуудын банкны зээлийг тэгэлсэн. Улсын хэмжээнд 165 цэцэрлэг, 92 сургуулийг МАН-ын Засгийн газраас ашиглалтад оруулсан байна. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтдаа хүчээ нэгтгэн зүтгэцгээе” хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа.

Уулзалтын төгсгөлд Налайх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан, албан хаагчдын зүгээс хоёр нэр дэвшигчдэд хандан Налайх дүүрэгт хийгдэх Дулааны станцын өргөтгөл, шинэчлэлтийн ажил болон Эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц барих ажлаа заавал ажил хэрэг болгоорой гэж захиад багаар нь дэмжиж, саналаа өгнө гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

 
Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших