Улс, аймаг, сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болно
Нийтэлсэн: 2020-06-10 08:42:11
Монголын үндэсний бөхийн холбооноос аймаг, орон нутгийн үндэсний бөхийн холбоодод зөвлөмж гаргалаа. Зөвлөмжийн дагуу улс, 21 аймаг, бүх сумдын наадам долоодугаар сарын 11, 12-нд нэгэн зэрэг болох аж.
Мөн улсын наадамд 512, аймгийн наадамд 128, сумын наадамд 64 бөх барилдуулах шийдвэр гарчээ.
Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

