Нууц мэдээллийн уурхай

Ирэх жилүүдэд захын гурван дүүргийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлнэ

Нийтэлсэн: 2020-06-10 08:32:36

 Ирэх жилүүдэд захын гурван дүүргийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлнэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүрэгт ажиллаж байна.  

Налайх дүүргийн Дулааны станц болон Нийгмийн даатгал, Спортын хороо, Соёл Урлагийн ордон, Хөдөлмөр халамжийн хэлтэс, Худалдан авах ажиллагаа, Улаанзагалмайн нийгэмлэг, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, дотоод аудит, Татвар газрын ажилчид, албан хаагчидтай уулзан, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулав.

Нийслэл хотыг хөгжүүлэх хэтийн зорилт 2030 бодлогын баримт бичигт Х.О.Т буюу Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжлийн концепцийг тусган хэрэгжүүлж ирсэн. Мөн Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний концепцийг боловсруулж, Засгийн газарт өргөн барьж, нийслэл хотод зургаан дэд төвийг байгуулж, дагуул хотуудыг бүсчлэн хөгжүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас түүхийн нүүрсийг хориглож сайжруулсан түлш хэрэглэж Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянгад хүргэж, тэтгэврийн зээлийг тэглэсэн, цар тахлын хөл хорионы үед эдийн засгийг дэмжих хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь чөлөөлсөн зэрэг томоохон бодлогын хэмжээний ажлуудыг хэрэгжүүлсэн талаар нэр дэвшигчид дурьдлаа. Мөн зам, дэд бүтэц, инженерчлэлд шинэчлэлт хийгдэж, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр өнгөрсөн жилүүдэд хийгдсэн үр дүнтэй бүтээн байгуулалтын талаар онцлон ярилаа. Ирэх жилүүдэд алслагдсан дүүргүүдийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлэх дөрвөн жил байх болно гэдгийг нэр дэвшигчид онцлоод, нийт 110,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэх талаар мэдээллээ.

Ялангуяа Налайх дүүрэгт Дулааны станцын өргөтгөлийг барьж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, “Тавантолгой сайжруулсан түлшний үйлдвэр-II”-ийг барьж ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрхүүдийг эрчим хүч дулааны эх үүсвэрт холбох ажлууд хийгдэх аж. Түүнчлэн аялал жуулчлалыг дэмжсэн хот болгон хөгжүүлж, бизнес, соёлын харилцааг дэмжсэн “Хөгжлийн үүд залуусын цахим хотхон”-ыг байгуулна гэдгийг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар хэлсэн юм.

Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ирэх дөрвөн жилийн хугацаанд амьдралын таатай орчин бүхий ногоон хот болох зорилтын хүрээнд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хөгжилд хөтлөх мега төслүүд, эрчим хүчний төслүүд хэрэгжих юм. Тодруулбал, Багануур-Чойрын 220 квт-ын хоёр хэлхээт 184,3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дэд станцуудыг өргөтгөх аж. Мөн уул уурхайн ордуудыг ашиглаж, Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл технологийн паркийг байгуулж нэн түрүүнд иргэдийг ажилтай, орлоготой байх зарчмыг баримталж ажиллана гэдгийг МАН-аас нэр дэвшигчид тодотгон хэллээ.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулах үеэрээ Дулааны станц, дотоод аудит, татварын газар болон жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтуудад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн. Тэр дундаа дэлхий дахинд тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж, дотооддоо халдвар тархаагүй цорын ганц улс хэмээн дэлхийд зарлагдаж байгаад бахархаж байгаагаа хэлж байлаа. Тэр дундаа нийгмийн даатгалын шимтгэлийг багасгаж, үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжүүдэд төрөөс дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон оновчтой шийдэл болсныг онцолсон. Мөн алслагдсан гурван дүүргийн иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулах хүрээнд хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулж өгөхийг хүссэн юм.    

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших