Нууц мэдээллийн уурхай

У.Хүрэлсүх:Чингэлтэйд дэвшүүлсэн гурван залуу бол шударга ёсыг өөрсдийн биеэр үлгэрлэж яваа улс төрчид

Нийтэлсэн: 2020-06-10 03:25:06

 УИХ-ын сонгуулийн 25-р тойрог, Чингэлтэй дүүргийн иргэд, сонгогчидтой уулзахдаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Та бид хамтдаа нэг жилийн дотор нийслэлийнхээ утааг 50 хувь бууруулж чадлаа. Налайх дүүрэгт сайн түлшний хоёр дахь үйлдвэрийг барьж эхэлсэн. Энэ үйлдвэр ашиглалтад орвол нийслэлийн утааг 70-80 хувиар бууруулж чадна.  Засгийн газрын   шийдвэрийг хүлээн авч, хийж хэрэгжүүлж байгаа саад бүхнийг хамтдаа даван гарч байгаа ард түмэндээ баярлалаа.  Би жолооч аавын хүү. Засгийн газрын тэргүүн болоход олон жолоочоос Налайхын замыг шинэчлэх хүсэлт ирж байв. 60 жил засвар хийгээгүй Налайх-Улаанбаатар чиглэлийн авто замыг зургаан сарын дотор бид барьж  чадлаа. Энэ авто замд олон хүн амь, нас эрүүл мэндээрээ хохирсоныг та бид мэднэ. Гурван жилийн өмнө нийслэлийн сурагчид маань гурван ээлжээр хичээлдэг байв. Харин өнөөдөр улсын хэмжээнд сургуулиуд  хоёр ээлжээр хичээллэдэг болсон. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, 99 цэцэрлэг шинээр барилаа. Сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг халж, бүх хүүхэд эрх тэгш цэцэрлэгт явах эрхтэй боллоо” гэхчилэн өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа онцлон ярив. Тэрээр мөн УИХ-ын сонгуулийн 25-р тойрог, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшсэн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар  нарыг  шударга ёсыг өөрсдийн биеэр үлгэрлэж яваа улс төрчид гэж хэлэв.

Т.Аюурсайхан бол бүтээлч, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэл тэмүүлэлтэй, шударга бус зүйлд чимээгүй өнгөрч байгаагүй залуу. Харин М.Оюунчимэг зарчимч, ажил амьдралын туршлагатай, Чингэлтэй дүүрэгтэй хэрэгтэй байгаа болохгүй асуудал бүрээ УИХ-ын чуулган дээр ярьж сонгогч олныхоо төлөө явдаг эмэгтэй. Харин Ж.Сүхбаатарын хувьд хамгийн анх авлигын  эсрэг дуугарч байсан шударга шулуун улс төрч. Түүний хуулийн мэдлэг манай эх орон, улсад хэрэгтэй. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан учраас төрийн ажлыг сайн мэддэг. Үндсэн хуулийн шинэчлэл хийхэд хамгийн их анхаарч, зөвлөж байсан улс төрч. Иргэд сонгогч та бүхэн минь энэ гурван залуугаа дэмжээрэй. Эхлүүлээд дуусгаагүй ажлуудыг нь үргэлжлүүлж хийлгэх боломжийг олгоорой гэж МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн сонгогчдод хандаж уриалав.

Харин  УИХ-ын сонгуулийн  25-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан “Чингэлтэйчүүд та бид 30 жилийн турш хийгдээгүй ажлыг гурван жилийн дотор хийж чадлаа. Бид нэг эв санаагаар нэг зүгт харж чадвал өмнөх 30 жилийн алдаагаа засч чадна” гэв.

 М.Оюунчимэг “ Чингэлтэйчүүд бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд цэвэр ус, дулаан бохирын шугамыг 80 хувьд хүргэлээ. Чингэлтэй дүүргийнхээ 285 айлыг дулааны шугам сүлжээнд хамруулж, “Шинэ хороо” төслийг анх удаа санаачилж эхлүүллээ. Мөн УИХ-ын хаврын “отгон” чуулганаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг Чингэлтэй дүүрэгт татаж 41,2 сая ам.долларын хөрөнгө оруулалттай дулааны шугам сүлжээ хийхээр болсон. Чингэлтэйгээ жишиг дүүрэг болгохын тулд иргэд та бүххийг хүчээ нэгтгэхийг хүсч байна” гэв.

Харин УИХ-ын  сонгуулийн 25-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Сүхбаатар “Монгол улсын Засгийн газрын явуулсан бодлогыг иргэд сонгогчид хүлээн зөвшөөрч байна. Тэр байтугай биднийг шүүмжилдэг улс төрийн хүчин, тэдний дэмжигчид Засгийн газрын хийсэн ажлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Монголд итгэл дутагдаж байсан. Улс орны баялаг гэдэг бол итгэл. Олон түмэн итгэсэн цагт дэмжлэг болдог. Дэмжлэг бий болсон цагт хөгжил ирдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёрхон жил ажиллаж байгааг ихэнх иргэд мэдэхгүй байгаа. Дөрвөн жил ажиллаж байгаа юм шиг ойлгож байгаа байх. МАН 1992 оноос хойш МАН дангаараа дараалан засаглаж байгаагүй. Дэлхий даяар айдас түгшүүртэй, хөрш хоёр улс маань бараг “гал алдаж” байхад, монголчууд бид маскгүй  ч жирийн өдрүүдийг өнгөрүүлж байна. Энэ бол бидний бодлого, бидний хүчин зүтгэл хүчтэй байгааг харуулж байна” гэлээ.

 

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших