Нууц мэдээллийн уурхай

МАН эрүүл иргэний төлөө хүчээ нэгтгэж, хавдрыг эрт илрүүлдэг болно

Нийтэлсэн: 2020-06-10 02:41:26

 МАН-ын Засгийн газар Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэг, бүх сум, хороодод өнгөрсөн дөрвөн жилд томоохон бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлсэн. Тэр дундаас эрүүл мэндийн салбарт урьд өмнө нь хийгдэж байгаагүй түүхэн бүтээн байгуулалтууд  өрнөв. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд 70 шинэ эмнэлгийг шинээр барьж, өргөтгөсөн бол эрүүл мэндийн салбар дахь  хөрөнгө оруулалтыг 420 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлжээ. Үүний нэг нь Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв. Сүүлийн арав орчим жил “царцсан” энэхүү барилгыг хоёр  жилийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахад бэлэн болгожээ. Сүүлийн 30 жилд анх удаа 34 мянган ам метр талбайтай, 880 өрөөтэй,  1500 ор дэлгэх боломжтой эмнэлэг шинээр ашиглалтад орж байгаа нь энэ. Дараагийн том бүтээн байгуулалт бол нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай АШУҮИС-ийн эмнэлэг юм. Мөн арван жил хаалга нь хаалттай байсан Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж, ашиглалтад оруулав.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэн бүрт хүндрэлгүй хүргэх зорилтын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн нэг иргэнд ногдох 15200 төгрөгийн санхүүжилтийг 30 мянган төгрөг болгож, хоёр дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр иргэд урьдчилан сэргийлэх шинжилгээнд түлхүү хамрагдаж, 912 хорт хавдрын тохиолдлыг эрт үед нь оншилж, эмчилжээ.

Эрүүл мэндийн салбарын хуулиуд ч хөрсөндөө бууж эхэлсэн. Тухайлбал, Донорын тухай хуулийг шинэчлэн баталж, хэрэгжүүлснээр 300 гаруй хүнд элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэв. Мөн иргэд элэг, ходоод, улаан хоолой, хөх, уушиг, бүдүүн шулуун гэдэс, умайн хүзүү  гэсэн долоон төрлийн хорт хавдрын урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж байна.  Иргэдэд хүрч, хөрсөнд бууж, асуудлыг шийдэж чадаж байгаа чухал хөтөлбөрүүд бол ДЭМБ-аас “Дэлхийн загвар хөтөлбөр” гэж үнэлэгдсэн “Элэг бүтэн Монгол”,  “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр юм. Энэ мэт олон ажил, төсөл хөтөлбөрийг өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлж, амжилттай үргэлжлүүлж байна.

Тэгвэл МАН 2020-2024 онд эрүүл мэндийн салбарт юу хийх вэ?

Монгол Улсад жилд 6000 гаруй хүн хорт хавдраар өвдөж, 4800 гаруй нь амь насаа алдаж буй энэ үед МАН мөрийн хөтөлбөртөө “Эрүүл иргэн” гэсэн тусгайлан бүлэг оруулж, иргэдээ эрүүл саруул байлгаж, урт удаан наслуулахад чиглэсэн цогц зорилт дэвшүүлжээ. Мөн энэ салбарын ялангуяа хорт хавдраар өвдөж буй хүмүүсийн жаргал, зовлонг биеэрээ мэдэрч, галын шугаман дээр нь ажилладаг  Ж.Чинбүрэн докторыг нэр дэвшүүлсэн нь МАН хорт хавдартай үнэхээр мэргэжлийн түвшинд “тулалдахаар” шийдсэний илрэл юм.   

Ингэж байж үндэсний  хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэрнэ гэж МАН үзэв. Учир нь, 10  хүний долоо нь хожимдсон, оройтсон гэх онош сонсдог тул ирэх дөрвөн жилд арвуулаа эрт оношлуулдаг болгох чиглэлд анхаарч бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулжээ.

Үүний тулд эхлүүлсэн ажил, төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхийн сацуу “Идэвхтэй эрүүл амьдрал”, “Энх бүсгүй”, “Эрүүл чийрэг эр хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.   

Мөн иргэдийн хүсэл, нийгмийн шаардлагад тулгуурлан олон улсын жишигт нийцсэн “Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв- II”, “Зүрх судасны үндэсний төв”, “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв” болон эмчилгээний дараах сувилахуйн болон нөхөн сэргээх төрөлжсөн эмнэлгүүдийг байгуулна.

“Эрүүл иргэн”-ий төлөө даатгалын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, даатгуулагч үр шимийг нь хүртэх боломжийг нэмэгдүүлэх, түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлт хийж, нисдэг тэрэг ашиглалтыг нэмэгдүүлэх, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах “Цахим карт” олгох, тусгай хэрэгцээтэй болон ахмад настнуудын эмчилгээ, асаргаа, сувилгаа зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх  зорилтуудыг тусгажээ.  

Мөн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтны нийгмийн болон хөдөлмөрийн үнэлэмж,  урамшууллыг инфляцын түвшинтэй уялдуулж, үе шаттай нэмэгдүүлэхээ ч мартаагүй. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг сувилагч, асрагчаар бүрэн хангах зэрэг 30 орчим зорилтыг мөрийн хөтөлбөртөө багтаасан байна.

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших