Нууц мэдээллийн уурхай

М.Отгонцэцэг: Ултера аппарат суларсан арьсыг өргөж таныг 5-10 насаар залуу харагдуулна

Нийтэлсэн: 2020-06-08 03:05:12

 “Ултера аппаратад орчих юмсан. Тэр аппаратад орвол мөнхийн залуугаараа үлддэг гэнэ”, “Солонгост хийдэг өндөр өртөгтэй гоо сайхны үйлчилгээ Монголд ороод ирж. Мэс засал хийхгүйгээр нүүрний арьс өргөдөг болсон байна” гэх бүсгүйчүүдийн яриаг олонтаа сонслоо. Тэгээд тэр ид шидтэй аппаратны талаар сонирхож үзлээ. Үрчлээгүй толигор царай, мөнхийн залуу насыг бэлэглэгч гоо сайхны үйлчилгээг “Tenger bella beauty” салоны хамт олон үзүүлдэг юм байна. Тус салоны эрхлэгч М.Отгонцэцэгтэй мэсгүйгээр арьс өргөх үйлчилгээний талаар ярилцлаа.



-Танайхаар үйлчлүүлсэн хүмүүс мөнхийн гөлгөр толигор арьстай болдог гэж ярилцах юм. Ямар үйлчилгээг тань ингэж онцолж яриад байгаа юм бол...

-Манай “Tenger bella beauty” салон эрүүл мэнд, гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сараас эхлэн манай салон 2020 оны дэвшилтэт технологи- ULtra 4D HIFU аппаратаар үйлчилж байна. Энэ аппаратны тухай л та асууж байх шиг байна.

-2020 оны дэвшилтэт техноги гэхээр шинэ загварын аппарат ирсэн гэсэн үг үү?

-Тийм ээ, шинэ загварын аппаратаар үйлчилж эхлээд байна. Энэ аппарат маань өмнөх Ултера загваруудаас 11 дахин хүчтэй (хуучин Ултера 1 line явдаг байсан бол 2020 оны шинэ ултера 11line явдаг) илүү эрчимжүүлэх нэмэлт хошуутай болсон гээд маш их давуу талтай. Үр дүн ч маш сайтай болсон.

-Яадаг ид шидтэй эд вэ?

- Энэ нь олон үйлдэлт, хосолсон, өндөр нягтралтай эрчимжүүлсэн хэт авиан долгионы тусламжтайгаар 60-70 хэмийн дулааныг арьсны SMAS буюу гүн давхаргад нэвчүүлж, коллаген эластины нийлэгжилтийг идэвхжүүлж, нүүрний булчинг мэсийн бус аргаар өргөж чангалах нөлөө үзүүлдэг эмчилгээний аппарат юм. Энгийнээр хэлбэл эрэгтэй, эмэгтэй хэн ч байсан арьсаа өргөж, үрчлээгээ арилгахын тулд гоо сайхны мэс засал хийлгэх шаардлагагүй болсон гэсэн үг. Ултера аппаратад нэг курс эмчилгээ, арчилгаа хийлгэхэд хүн 5-10 насаар залууждаг. Тухайлбал, энэ аппаратны үр дүнд нүүрний арьс чангарч өргөгдөнө, зовхины арьс чангарна, хацрын унжилт багасна, давхар эрүү арилна, хүзүүний үрчлээ багасна. Мөн нүүрний V-line тодорно гээд олон талын үр дүнг шууд харж болдог.

-Өөр нэг давуу тал нь нэг ийм үйлчилгээ хийлгэсэн байхад олон жил яг энэ хэвээрээ байдаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Тийм ээ. Тухайн хүний нас, бодисын солилцооны онцлог, коллагены идэвхжилтээс хамаарч 3-6 сарын дараагаас үйлчилгээний үр дүн бүрэн гардаг. Энэ үр дүнгээ 2-3 жил барьдаг. Хөгшрөлтийн процессыг 2-3 жилээр зогсоож унжиж сулраад байгаа арьсаа өргөж өгснөөр 5-10 насаар залуу харагддаг гэж ойлгож болно.

-Хэр удаан үйлчлүүлж байж ийм үр дүнг харах вэ?

-Гоо сайхны курс эмчилгээ хийнэ гэсэн үг. Хүн бүрийн арьс харилцан адилгүй учраас тухайн хүнийхээ арьсны онцлогоос шалтгаална.

-Манайхан арьсаа хэр сайн арчилдаг хүмүүс вэ. Танайд олон хүн ирдэг болохоор ингэж асууж байна л даа...

-Янз янз даа. Арьсаа дажгүй сайн арчилдаг хүн ч байна. Амьдралдаа нэг ч удаа арьсаа арчилж үзээгүй хүмүүс ч байдаг. Арчлаад байхад үр дүн өгсөнгүй гэдэг хүн ч байдаг. Тэр хүн арьсаа анхнаасаа буруу арчлаад сурчихсан байдаг. Нөгөө талаар эрүүл зөв хооллолт чухал. Долоо хоногт 2-3 удаа гуужуулалт хийгээд чийгшүүлэх макс тавих энгийн арчилгаанд дадаж сурах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэлт гэдэг зүйлийг байнга хийж байх ёстой. Арьсанд хамгийн түрүүнд хийх чухал арьчилгаа бол цэвэрлэгээ, гуужуулалт. Дараа нь чийг тэжээлийг нь сайн өгөх хэрэгтэй. Бидний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст хамгийн түрүүнд гуужуулах эмчилгээг зөвлөдөг. Яагаад гэвэл арьс нь маш их асуудалтай байдаг. Биднийг зориод ирсэн хүн бүрийн гоо сайхан, эрүүл мэндийн төлөө бид чин сэтгэлээсээ ажилладаг. Үр дүн нь ч бодитой байдаг болохоор үйлчлүүлэгчид маань сэтгэл дүүрэн байдаг юм. Манай хамт олны гол уриа бол чанар бас дахин чанар. Үүнийгээ ч амьдрал дээр баталж баримтлаж явдаг.

-Хүмүүс бодит үр дүнг их сонирхдог юм. Тухайлбал, гээд жишээ хэлэх боломж байна уу?

-Миний дээр өгүүлсэн бүх үр дүн бодитоор хувь хүн дээр гарна. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчтэйгээ бид хамтарч ажилладаг. Саяхан дуучин Т.Ариунаа эгчийн зургийг та нар цахим хуудаснаас нь харсан байх. Бид тийм л үр дүнг үзүүлдэг.

-Танайх үйлчлүүлэгчдэдээ зориулаад бодит хямдрал үе зарладаг. Одоо хямдрал бий юу?

-Эх, үрсийн баярыг тохиолдуулан манай салон ултера аппаратны үйлчилгээндээ 50 хувийн онцгой хямдрал зарласан байгаа. Эрүүл, гоо сайхан байхыг хүссэн хүн бүрийгбид чин сэтгэлээсээ хаалгаа дэлгэн угтах болно.

Харилцах утас-80660000

Facebook:TengerBellabeauty

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших