Нууц мэдээллийн уурхай

Нарантуулын худалдаа эрхлэгчид зээлийн хүүг бууруулах МАН-ыг дэмжинэ гэв

Нийтэлсэн: 2020-06-07 11:11:34

 Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-аас УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрог буюу Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Б.Саранчимэг, Б.Энхбаяр, мөн дүүргийн 23 дугаар тойрогт нэр дэвшигч Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Ж.Чинбүрэн нарын хамт  “Нарантуул” худалдааны төвийн түрээслэгч, иргэд, сонгогчидтой уулзлаа.

“Нарантуул” худалдааны төвийн түрээслэгчид гадаа талбайд зогсч ажиллахад хүндрэлтэй байдгаа хэлж, шийдвэрлэж өгөхийг хүсэв. Мөн худалдааны төвийг хотоос гаргах тухай асуудлыг хөндөж, энэ асуудлаар  Засгийн газраас ямар байр суурьтай байгааг тодруулахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэрбээр нүүлгэх бус ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахад анхаарал хандуулна гэж хариулав.

  

Тус худалдааны төвийн түрээслэгчид  банкны зээлийн хүүг дахин бууруулж өгөхийг хүсч байлаа. Үүнийг  Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжиж, банкны салбарт реформ хийж, тодорхой арга хэмжээ авна гэсэн бодлого, зорилтоо танилцууллаа.  МАН 2016 оны сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө арилжааны банкуудын зээлийн хүүг үе шаттай бууруулах зорилт тавьсан. Тодруулбал, 2016 онд арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 19.7 хувь байсан бол 2017 онд 19, 2018 онд 17, өнгөрсөн онд 16.8 хувь болгон бууруулсан. Үүнийг үргэлжлүүлж, ирэх дөрвөн жилд зээлийн хүүг дахин шат дараатай бууруулж, сарын нэг хувиас хэтрүүлэхгүй байх зорилтыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Мөн арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан байна. Худалдаа наймаа эрхлэгчдийн хувьд зээлийн хүүг бууруулах асуудал нэн чухал. Тиймээс худалдаа эрхлэгчид МАН-ыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхэд нь хүчээ нэгтгэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших