Нууц мэдээллийн уурхай

МАН-ын мөрийн хөтөлбөр: Ахмадууд тэтгэврийн хуримтлалаа үр хүүхдэдээ өвлүүлдэг болно

Нийтэлсэн: 2020-06-07 07:06:45

 

Монгол эрэгтэй хүн 66, эмэгтэй хүн 75 насалдаг. Ингэхдээ 40 гаруй жил ажиллаж, авсан цалин хөлснөөсөө улсад нийгмийн даатгалын шимтгэл гэж тодорхой хэмжээний мөнгө төлдөг.  Гэтэл авч буй нэг сарын тэтгэвэр нь нэг удаа  цагаан сарын баяр тэмдэглэхэд ч хүрэлцдэггүй нь бодит байдал. Үүнийг өөрчлөхөөр манайд “Тэтгэврийн шинэчлэл” хөдөлгөөн хүртэл өрнөж, Засгийн газар, ХНХЯ-наас  “Тэтгэвэр тогтоолт, олголтын аян”-ыг зохион байгуулж,  УИХ дээр ажлын хэсэг хүртэл байгуулагдан ажилласан. Нийгмийн тулгамдсан энэ асуудлыг шийдэхээр иргэд, олон нийтийн байгууллага болон төрийнхний санаа бодол нийлсэн гэсэн үг.

ХНХЯ-наас хийсэн аяны хүрээнд иргэдээс судалгаа авч, ямар ч байсан  тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх  зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн гол агуулга нь  тэтгэвэр нь амьдралд хүрэлцдэг байх,  хуримтлагдсан мөнгөө үр хүүхдэдээ өвлүүлдэг болох юм.

Европ болон Азийн өндөр хөгжилтэй гэгддэг Сингапур, Хонгконг улсуудад ахмад настнууд нь хамгийн баян, хамгийн жаргалтай хүмүүс байдаг.Монголын ахмадуудад ийм боломж одоохондоо мөрөөдөл төдий ч мөрөөдлийг бодит болгохын төлөө тэтгэврийн шинэчлэл хийхэд хүчээ нэгтгэх шаардлагатай байна.

Тэгвэл тэтгэврийн шинэчлэл хийх шаардлагатай гэсэн иргэд, иргэний нийгмийнхэн,УИХ, Засгийн газрын нэгдэн нийлсэн санал бодлыг бодит ажил хэрэг болгохоор МАН мөрийн хөтөлбөртөө тодорхой заалтууд тусгажээ.

  Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон заалтууд:  

  • Ахмадуудад суурь тэтгэвэр олгож, тэтгэврийн доод хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.
  • Тэтгэврийн зөрүүг ойртуулах цогц арга хэмжээ авч, тэтгэврийн дээд, доод, дундаж хэмжээний зохистой харьцаа тогтооно.
  • Тэтгэврийн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны үлдэгдлийн тодорхой хэсгийг гэр бүлд нь өвлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
  • Ахмадын нийтийн тээвэр, амралт, сувиллын хөнгөлөлт, хүнсний талон зэрэг тусламж үйлчилгээний зардлыг хувь хүний тэтгэврийн дансанд шилжүүлдэг тогтолцоог бий болгоно.
Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших