Нууц мэдээллийн уурхай

4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

Нийтэлсэн: 2020-06-06 08:14:18

 4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н зүүн талд орших иргэд, сонгогчидтойгоо уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Мөн уулзалтын үеэр иргэд сонгогчдынхоо санал бодлыг сонсож, нээлттэй ярилцсан юм.

Төрийг тогтвортой, хүчтэй, хариуцлагатай, ёс зүйтэй болгон цэгцлэх шаардлагын үүднээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж  улс төрийн явцуу ашиг сонирхолд автан Засгийн газрыг огцруулахыг хязгаарлаж, Засгийн газар тогтвортой, үр дүнтэй ажиллах эрх зүйн үндэс тавигдсан гэдгийг уулзалтын үеэр нэр дэвшигчид онцлон хэлж байв.

“1992 оноос хойш 12 удаа Засгийн газар ээлжин солигдож, төр засгийн тогтвортой байдал алдагдсан байна. Сонгуулийн 4 жилээр улс орныхоо хөгжлийг тодорхойлж, бүтээн байгуулалт өрнүүлэх хугацаа хомс байна. Сонгогдсон улстөрчид эхний хоёр жил ажлаа хүлээн авч дадлагжиж сурах, дараагийн хоёр жилд сонгуулийн ажил гэсээр улс орны бүтээн байгуулалт, хөгжлийн бодлого алдагдаж эхэллээ. Тиймээс урт хугацааны бодлогын бичиг баримттайгаар төлөвлөн хөгжүүлэх ажлыг эхлүүлж, тогтвортой төр засгийн үр дүнтэй бүтээн байгуулалт, хөгжин цэцэглэлтийг хамтдаа эхлүүлэх хөгжлийн шинэ шатанд та бид тулгараад байгааг онцлон хэлье. Хамтдаа хүчээ нэгтгэн хөгжлийн шинэ эрэнг эхлүүлцгээе” хэмээн МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан хэллээ.

Нийгэмд шударга ёсыг тогтоож, төр засгийн тогтвортой байдлыг хангаж, эхлүүлсэн ажлуудаа дуусгаж үр дүн үзэхийн төлөө хичээх болно. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая хэмээн МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир уриаллаа.  

Өнгөрсөн жилийн хугацаанд Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 35-н хэсэгт зам дэд бүтцийг хөгжүүлж, хүүхэд залуучуудын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх 3 тоглоомын талбай, гудамж бүрийн зам талбайг сайжруулан засаж, орчны  аюулгүй байдлыг хангах чиглэлээр гудамж бүрийг камержуулжээ. Энд онд “Ахмадын соёл, амралтын төв”-ийг байгуулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр замын гэрэлтүүлэг, хүүхэд залуучуудад зориулсан зам талбайг байгуулахаар төлөвлөжээ.

Энэ үеэр тус хорооны иргэд төр засгаас хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, хүүхдийн автобус, Налайх-Чойрын чиглэлийн автозамын шинэчлэл, агаарын бохирлыг 50 хувиар бууруулж, дэлхийн олон улсад тархаад буй коронавирусийн халдвараас ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй авч байгаад халуун баяр хүргэж, алга ташиж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших