Нууц мэдээллийн уурхай

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ

Нийтэлсэн: 2020-06-04 09:27:01

 Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог,  эрч хүчтэй залуусаа дэмжинэ

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбар болон Багануур “Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчидтай уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө танилцууллаа.

Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбар нь Улаанбаатар хотын Багануур, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт байгаа 80 гаруй сум суурин газрыг болон Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, 2098 үйлдвэр аж ахуйн нэгж, 42 000 орчим айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг байна.

“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь жилдээ 564,2 сая квт.цаг цахилгаан эрчим хүч дамжуулдаг бол “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК нь нийт 272.2 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт орших, Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгуудын төвүүдэд цахилгаан түгээдэг байна.

Зүүн бүсийн цахилгаан эрчим хүчийг хангаж буй Төрийн өмчит компаниудын ажилтнуудын зүгээс нэр дэвшигчидэд хандан  цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад нь тусгах саналаа илэрхийллээ. Тэд төр засгийн тогтвортой үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын эхлүүлсэн үр дүнтэй олон ажлыг эцсийн  үр дүнг үзэхийн тулд, мөн МАН-аас хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт тусгагдсан дагуу алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх,  дэд бүтэц, инженерийн байгууламжуудыг барих ажлыг эхлүүлэхийн тулд МАН-ын нэр дэвшигчдийг дэмжинэ гэв.

Мөн цахилгаан дамжуулах, түгээх төрийн өмчит компаниудыг нэгтгэж нэгдсэн үйл ажиллагаатай болгож үйл ажиллагааг нь өргөтгөх, өнгөрсөн 2017 онд Дулааны цахилгаан станц байгуулахаар суурийг нь тавьсан ч зогсонги байдалтай байгаа ажлыг эрчимжүүлж өгөхийг мөн нэр дэвшигчдэд хандан хэлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Энэ удаагийн сонгуулиар МАН-ын мөрийн хөтөлбөрт Монгол Улс дотооддоо эрчим хүчээ 100 хувь хангадаг болгохоор тусгагдсан. Цаашдаа эрчим хүчийг импортлодог болж эдийн засгийн үр өгөөжтэй бодлогуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд олон улсад эрчим хүчний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, харилцан туршлага солилцох хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх болно. Эрчим хүч, дэд бүтцээ хөгжүүлснээр цаашдын хөгжлийн бодлого шийдлүүд уялдаж хийгдэх учраас нарийн төлөвлөгөө зохион байгуулалтайгаар ажиллана. Хөрөнгө оруулалтыг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдарч ажиллах таатай орчин нөхцлийг бий болгохын тулд, төр засгаас хэрэгжүүлж эхэлсэн бодлого шийдлийг үргэлжлүүлэхийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэх хэрэгтэй. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийг бодлого, “Алсын хараа-2050” улс, нийслэлийн урт хугацааны хөгжлийн баримт бичгүүдийг боловсруулж алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэхэд чиглэсэн шийдвэрүүд хэрэгжиж эхэлсэн. Цаашид эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлж, алслагдсан дүүргүүд бус, бие даасан аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжихийн төлөө хамтдаа хүчээ нэгтгэе” хэмээсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир Багануур дүүргийн иргэд, сонгогчиддоо хандан “МАН-д итгэл хүлээлгэсэн он жилүүдэд төсөв санхүүгийн байдал хүндэрсэн, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрсэн байсан. МАН-ын Засгийн газар хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг 7.2 хувьд хүргэж чадлаа. Зам дэд бүтэц, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлсэн. Энэ хүрээнд 10 аймгийн төвд дулааны цахилгаан станц баригдах ажил эхэллээ. Аймгийн төвүүдийг сумдуудтай холбох автозамыг барьж эхэлсэн. Монгол инженерүүд өөрсдөө 700 гаруй км төмөр замыг барьж байгууллаа. Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалинг нэмэгдүүлж, банкны зээлийн хүүг 3 хувиар буурууллаа. Ахмадуудын банкны зээлийг тэгэллээ. Улсын хэмжээнд 165 цэцэрлэг, 92 сургуулийг МАН-ын Засгийн газраас ашиглалтад оруулсан байна. Олон жил яригдсан, хийж чадаагүй агаарын бохирдлыг бууруулах ажлыг өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийслэлийн Засаг дарга, Засгийн газар хамтран хийж, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадлаа. Цаашдаа дүүргийн хэмжээнд бус улсын хэмжээнд хөгжсөн хот болохын төлөө хамтран ажиллацгаая” гэлээ.  

Б.Баттөмөр: Бидэнд хариуцлагатай, ажилтай ийм л хүмүүс хэрэгтэй

Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын ажилтнууд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарыг багаар нь дэмжихээ илэрхийлж санал хүсэлтээ хэлж байлаа. 

Багануур “Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн Тээврийн үйлчилгээний албаны дарга Ж.Түвшинсанаа “Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигчдийг дэмжинэ. Учир нь ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог,  дүүрэг хороогоо мэддэг,  унаган нутгийнхаа эрч хүчтэй залуусыг УИХ-д илгээх болно гэдэгтээ итгэлтэй бас баяртай байна. Өнгөрсөн жилүүдэд алслагдсан гурван дүүрэгт хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт ихээхэн хийгдэж байгааг бид бүгдээрээ харж байна. Цаашид иргэдийнхээ дуу хоолой болж Багахангай, Багануур, Налайх дүүргээ жуулчдын очих дуртай бүс нутаг болгон хөгжүүлээрэй хэмээн захимаар байна. Манай тойрогт хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа үр дүнг харуулдаг залуус нэр дэвшиж байгаа учраас эдгээр гурван дүүргийг хот болгон хөгжүүлж чадна гэдэгт итгэж байна” гэв.

Багануур дүүргийн “Цахилгаан дамжуулах, үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн зүүн өмнөд бүсийн салбарын ажилтан Б.Баттөмөр “Олон жил утаа бууруулна гэж худал амлалт өгч байсан улстөрчид ичих хэрэгтэй. Улаанбаатарын утааг арилгахад ажил хийх хүсэл эрмэлзэлтэй хүн хэрэгтэй байсныг та бидэнд хотын Захирагч С.Амарсайхан харуулсан шүү дээ. Төрийн ажлыг хэрхэн хийдэг вэ гэдгийг өөрийн биеэр үлгэр дуурайлал болгон харуулж яваа энэ залууд үнэхээр талархаж, омогшиж сууна. Ийм л өндөр боловсролтой, чадалтай, ажлаа мэддэг, хийдэг, үр дүнг нь заавал хардаг хүн Монгол Улсыг хөгжүүлж чадна. Налайхын замын ажлын үеэр шөнө өдөр, бороотой шороотой, цастай нартай гэлтгүй гадуур явж, ажиллаж, хяналт тавьж, шахаж шаардсаар байгаад зургаахан сарын дотор дуусгачихлаа. Хийе гэвэл болдог юм байна. Ийм л хариуцлагатай, ажилтай хүн бидэнд хэрэгтэй. Бусад улстөрчид харж үлгэр дуурайлал авах байх гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших