Нууц мэдээллийн уурхай

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

Нийтэлсэн: 2020-06-04 06:36:58

 

МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй 100 орчим төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод  саналаа ирүүлсэн тухай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэллээ. “Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын хувьд  мөрийн хөтөлбөрөө төр, иргэн, хувийн хэвшилтэй хүчээ нэгтгэн хэрэгжүүлэхээ илэрхийлж байгаа.  Тус намын мөрийн хөтөлбөр нь өнгөрсөн дөрвөн жилийн ололт амжилтыг бататган үргэлжлүүлэхийн зэрэгцээ ард түмний амьдралыг сайжруулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх  зэрэг томоохон олон зорилттой,биелэгдэхүйц мөрийн хөтөлбөр юм.  Өнөөдөр МҮХАТ, Ноос ноолуурын холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Хүүхдийн эрхийг хамгаалах ТББ, Санхүү эмэгтэйчүүдийн холбоо, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл, Монголын хөдөлмөрийн баатруудын холбоо, Даян дэлхийн эмэгтэйчүүд хамтдаа ТББ зэрэг 17 ТББ, холбоодтой өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр  МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд МАН-ыг дэмжиж байгаа нь итгэж байгаагийн илэрхийлэл гэв. Шийдвэрлэх ёстой олон асуудлыг шийдэхэд хүчээ нэгтгэх боломжтойг ч харуулж байна гэлээ. Мөн МАН-ын    “Хүчээ нэгтгэе”  уриаг ойлгож, мэдэрч, дэмжиж байгаа төрийн бус байгууллага, хувийн хэвшлийхэнд талархал илэрхийлэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар олон жил яригдсан томоохон төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулж, заримыг нь  ашиглалтад оруулсан. Тухайлбал, Налайхын авто замын шинэчлэлийг бүрэн дуусгаж, Дархан, Эрдэнэтийн автозамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Мөн гүйцэтгэлээ хүлээж байгаа  нийслэлийн цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, нефтийн үйлдвэр, төмөр зам барих  зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдийг  төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, ард иргэдтэй хамтран хүчээ нэгтгэж дуусгах нь  чухал гэж МАН үзэж, мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Нэг сая  ажлын байр бий болгодог хувийн хэвшлийг төлөөлдөг хамгийн том төрийн бус байгууллага болох   МҮХАҮТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Бидний өмнө эдийн засгийн хөгжлийн асуудал маш хурцаар тавигдаж байна. Нэг сонгуулиас  нөгөө сонгууль хүртэл 1460 хоног  байна. Үүнээс амралтын өдрүүдийг нь хасахаар ажлын идэвхтэй 900 хоног үлдэж байна. Энэ хугацаанд багтааж ямар шийдвэр гаргавал Монголын эдийн засаг одоо байгаагаас хоёр  дахин өсөх вэ гэдэг тооцоо судалгааг бид гаргасан. Үүнийгээ бүх нам, эвсэлд хүргүүлсэн. Үүнийг МАН хүлээж авч, ирэх дөрвөн жилд бидэнтэй хамтран ажиллах  боломжтой гэдгээ илэрхийллээ. Энэ нь эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үр нөлөөтэй” гэж санамж бичигт гарын үсэг зурахдаа хэллээ.

Монголын ноос ноолуурын холбооны хувьд, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, “Ноолуур”, “Монгол мал 2” хөтөлбөрүүд,  “Ээрэх үйлдвэрийн төсөл” зэрэг олон хөтөлбөр, төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зурав.   Монголын хөдөлмөрийн баатруудын холбооны хувьд  МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан ахмадуудын мэдлэг туршлагыг  залуучуудад өвлүүлж үлдээх,  тэднийг зөвлөх хэлбэрээр ажиллуулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тус холбооны  дэд тэргүүн Д.Сэдбазар “МАН-ын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа үргэжлүүлж, дуусгах нь юу юунаас илүү чухал. Монгол орны хөгжил дэвшил, ард иргэдийн аж амьдралыг сайжруулж өөд татах үйл хэрэгт нь их амжилтыг хүсье. Зуун жилийн ойгоо ялалтаар угтахын ерөөл өргөе” гэв

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших