Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

Нийтэлсэн: 2020-06-04 04:10:15

 УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтаа “Багануур” ХК болон Багануурын Дулааны станц ТӨХК-ийн ажилтан, албан хаагчид, уурхайчидтай уулзсанаар эхлүүллээ.

Уулзалтын эхэнд “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун “Багануурын уурхайчидтай уулзаж, Монгол Ардын Намаас дэвшүүлж буй сонгуулийн мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх бодлого шийдвэрээ танилцуулахаар хүрэлцэн ирсэн хоёр нэр дэвшигчдээ талархлаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье” хэмээв.

Уурхайчдын өлгий нутаг болсон Багануур дүүргийн уурхайчин хамт олон хоёр нэр дэвшигчийг талархалтайгаар хүлээн авч алслагдсан дүүргүүдийнхээ зовлон, жаргалыг мэдэх, эгэл жирийн амьдралаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн нутаг орноо олон жил удирдсан дадлага туршлагатай, хийсэн ажилтай, хэлэх үгтэй, зарчимтай, зүтгэлтэй, хариуцлагатай хүмүүсийг МАН-аас илгээсэнд баяртай байгаагаа илэрхийлээд сонгуулийн ажилд нь амжилт хүсч, багаар нь дэмжинэ гэдгээ хэлсэн юм.

МАН  энэ удаагийн УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Багануурын 400 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц болон Улаанбаатар хоттой холбох цахилгаан дамжуулах агаарын шугам барьж дуусгах, Багануур-Чойрын 220 кВт-ын хоёр хэлхээт 184.3 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх төсөл хэрэгжүүлэх, Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэх зэрэг олон үр өгөөжтэй бодитой зорилтуудыг дэвшүүлсэн нь Багануурын уурхайчдын олон жил хүсэн хүлээсэн үйл хэрэг биелэлээ олох боломж бүрдэж байгаад уурхайчид талархал илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ удаагийн УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас Ц.Сандаг-Очиртойгоо хамт нэр дэвшиж байна. Ковид-19 халдварт цар тахалтай холбоотойгоор бид бүхэн иргэдэд хүндрэл учруулахгүй байдлаар сонгуулийн сурталчилгаагаа хийхийг зорьж байна. Нийслэлийн Засаг даргаар ажиллах хугацаанд нийслэлд бугшиж ирсэн олон асуудлыг эхнээс нь цэгцлэхийг зорьж ажиллалаа. Түүнчлэн “Алсын хараа 2050” гэх зэрэг улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичгүүдийг боловсруулж, батлуулахад оролцож, хичээж ажиллалаа. Тухайлбал, алслагдсан дүүргүүдээ төлөөлөн НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид бид хамтдаа хүчээ нэгтгэн “Алсын хараа 2050”-д “Улаанбаатар ба дагуул хот” гэсэн томоохон бүлгийг оруулж, Багануур, Налайхыг төрөлжсөн хөгжилтэй бие даасан статустай хот болгох, Багахангайг дагуул хот болгон хөгжүүлэхээр тусгуулж, хууль эрх зүйн орчны суурийг тавиулж чадлаа. Ингэснээр алслагдсан дүүргүүд төвлөрсөн төсвөөс хамааралтай биш өөрсдөө бие даан хөгжих боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн баримт бичгийг боловруулж, УИХ, Засгийн газарт өргөн барилаа. Эдгээр үндсэн бодлогын баримт бичгүүдээ одоо цаашид амьдралд бодитоор хэрэгжүүлж үр дүнг нь үзэхээр зорьж ажиллаж байна.  Тиймээс хаана хаанаа оролцоогоо бий болгож, хамтарч хүчээ нэгтгэн хөгжлийг урагшлуулах шаардлагатай цаг үе бидний өмнө ирээд байна” гэсэн юм.

“40 жил Багануурын уурхай Улаанбаатар хотын галыг манаж ирсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд Багануур ХК нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг хийж ирсэн гэдгийг цохон тэмдэглэж хэлье. Мөн “Багануур” Дулааны станцын хамт олон дүүрэг, олон нутгаа дулаан өвөлжүүлж ирлээ. Гэхдээ техник технологийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага бий болсон. Олон жил яригдаж ирсэн “Багануур” Дулааны станц барих асуудлыг Засгийн газар шийдвэрлэж, ажил эхлэхээр болсон боловч Ковид-19 цар тахлын дэгдэлттэй холбоотой ажил түр хойшилсон. МАН-ын мөрийн хөтөлбөрт “Багануур” ХК-д техникийн шинэчлэл хийгдэхээр тусгагдсан. Ингэснээр бидний үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэнэ. Бид бүхэн та бүхний итгэлийг зүтгэлээр хариулж ажиллана. Төрийн хүний ёс зүйг чанд баримтлана” гэдгээ энэ үеэр УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир онцолж хэлэв.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Багануур” ХК нь Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч байх алсын харааг дэвшүүлэн тогтвортой хөгжлийг хангасан, мэдлэг инновацид суурилсан үндэсний тэргүүлэгч компани болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын сонгуулийн штаб

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших