Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна
Уурхайчдын өлгийн нутаг болсон Багануур дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С. Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд сонгогчидтой өнөөдөр уулзлаа.
Уулзалтад, Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг, Монгол Улсын гавьяат уурхайчин, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Д.Дамбапилжээ, Багахангай дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын дарга С.Эрдэнэбаяр, Багахангай дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Жамбалцэрэн нарын гурван дүүргийн алдар гавьяатнуудын төлөөлөл оролцлоо. Мөн нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжигч иргэд, сонгогчид хуран цугласан байв.
Нэр дэвшигчид алслагдсан гурван дүүргийг бие даасан цогц шийдэлтэй ногоон хот болгон хөгжүүлж, дэд бүтэц инженерийн байгууламжийг бий болгож аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр тусгасан намын мөрийн хөтөлбөрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Мөн алслагдсан дүүргүүдийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, үйлдвэрлэл технологийн төвийг олноор байгуулж иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх тулгамдсан асуудлуудыг тусгахаар МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгасан талаар танилцуулсан юм.
Уулзалтын үеэр иргэд нэр дэвшигчдэд хандан санал хүсэлтээ хэлж байв. Тодруулбал, алслагдсан дүүргүүдийг бие даасан хот болгон хөгжүүлэх асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсан.Тиймээс цааашид орон нутгийн онцлогт тохируулж Багануур Багахангай Налайх дүүргүүдийн хөгжлийг хурдасгаж,иргэд хөдөлмөрчдийн амжиргааг дээшлүүлж,аж үйлдвэржсэн бие даасан хот болгон хөгжүүлэх үйл хэргийг ажил хэрэг болгож чадах хариуцлагатай, сэтгэлтэй, туршлагатай МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан Ц.Сандаг-Очир нарыг Багануурчууд дэмжинэ хэмээж байлаа.
Монгол Улсын гавьяат багш, Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Ц.Тунгалаг Өнөөдөр багш хүнийхээ хувьд энэ сайхан хүндтэй индэрт уригдан ирж үг хэлэх болсондоо маш их баяртай байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнө дөнгөж сургууль төгсөж ирээд Налайхын 3 дугаар хороо буюу Төмөр замын урд талын цэцэрлэгт багшаар ирж байлаа. Багшаар ирэх цаг хугацаанд Сайнбуянгийнх гэдэг сайхан айлтай хаяа зэрэгцэн манай цэцэрлэг оршин тогтнож, 45 хүүхдийг хүлээн авдаг байсан. Сайнбуян гуайнх эгэл бор амьдралтай хөдөлмөрч, зэрэгцэн шуугилдан өсч байгаа хэдэн сайхан хүүхдүүдтэй айл байсан. Миний шавь нараас өнөөдөр олон сайхан хүмүүс төр засгийн өндөр албан тушаал хашиж, нийгмийн сайн сайхны төлөө түүчээлэн ажиллаж явахыг харахад багш хүний хувьд баяртай байдаг. Түүний нэг нь Сайнбуянгийн Амарсайхан. Тэр багаасаа л эгэл бор амьдралыг туулж ирсэн цовоо сэргэлэн хүүхэд. Өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаад нь багш хүний хувьд маш их баяртай байна. Энэ цаг үед ямар хүн хэрэгтэй байна вэ гэвэл маш их ёс суртахуунтай, хариуцлагатай, сахилга баттай зарчимч хүн хэрэгтэй байна. Тийм учраас би энэ удаагийн сонгуульд С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 100 хувь дэмжинэ гэдгээ баяртайгаар илэрхийлж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэсэн юм.
Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн Р.Өлзийбаатар
Багануур, Багахангай, Налайх дүүрэгт нэр дэвшиж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг багаар нь дэмжиж байгаа. Бидний итгэл найдварыг дааж ажиллаж чадах хүмүүс гэж бодож байна. Бид утааг өөрсдөө “үйлдвэр”-лэдэг. Тэд нийслэлийн утааг бууруулах ажлыг хийж чадсан учир эдгээр хүмүүсийг би багаар нь дэмжээсэй гэж багануурчууддаа хандаж хэлье. Багаар нь дэмжих нь хамгийн чухал. Учир нь ганц хүн гал болдоггүй гэдгийг та бид мэднэ. Иймд энэ гурван дүүргийг дагуул хотын хэмжээнд хөгжүүлж байгаа С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг дэмжихийг уриалж байна.
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарын сонгуулийн штабаас бэлтгэв