Нууц мэдээллийн уурхай

ОЛОН УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООГЧ ФИТЧ АГЕНТЛАГ МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХЭВЭЭР ХАДГАЛЛАА

Нийтэлсэн: 2020-05-30 02:36:28

 Фитч агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гаргасан хэвлэлийн мэдээнд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр үнэлсэн талаар дурджээ. Коронавирусийн шокын нөлөөллөөр, түүхий эдээс өндөр хамааралтай улмаас ДНБ болон экспортын өсөлт огцом саарч, төсвийн санхүүжилт тасалдаж, гадаад буфер муудсан нь Зээлжих зэрэглэлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч үүсээд буй шокоос хамааралтай нөхцөл байдал түр хугацаанд үргэлжлэх төдийгүй 2021 оноос эдийн засаг огцом сэргэж засгийн газрын өр/ДНБ-ий харьцаа буурах тул Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг хэвээр хадгалжээ.

Гадны хөрөнгө оруулагч донор байгууллагуудаас орж ирэх санхүүжилтийн урсгал нэмэгдэх хүлээлттэй байгаа нь үнэлгээнд эерэгээр нөлөөлж байна. Гэсэн хэдий ч эрсдэл өндөртэй нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээг “В” хэвээр үлдээсэн тухай Фитч агентлаг онцолжээ.

Хүснэгт 1: “S&P” агентлагаас Монгол Улсад өгсөн зээлжих зэрэглэлийн одоогийн үнэлгээ:

Огноо

2020.05.29

Урт хугацаат

B stable

Богино хугацаат

B

Фитч агентлаг Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг 2021 онд 7.1 хувийн өсөлттэй байх боловч 2020 онд эдийн засгийн өсөлт -2 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. Монгол улсын экспортын 90 орчим хувийг дангаар эзэлж буй БНХАУ-ын аж үйлдвэрийн салбар болон хөрөнгө оруулалт 2020 оны 4 дүгээр сараас эхлэн сэргэж түүхий эдийн эрэлт нэмэгдэхээр байгаа тул энэ оны хоёрдугаар хагасаас эхлэн Монгол Улсын экспортын өсөлт сайжирна гэсэн хүлээлттэй байна. Гэсэн хэдий ч дэлхий даяар тархсан вирусийн халдвар МУ-ын сэргэж буй эдийн засагт сөргөөр нөлөөлөгч томоохон эрсдэл болсоор байна.

Бодит ДНБ-ий өсөлт эхний улирлын байдлаар 10.7% хувиар буурсан нь коронавирусийн халдварыг тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой байв. Энэхүү арга хэмжээнд 2 болон 3-р саруудад БНХАУ руу нүүрс экспортлохыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан бөгөөд хил хаасантай холбогдуулан олон улсын нислэг болон төмөр замын үйл ажиллагаанд хязгаарлалт тавих зэрэг хөл хориотой холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд багтаж байна.  Үүний зэрэгцээ Монгол Улсад корона вирусийн халдвараар өвчилсөн 141 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд халдварыг эрт үед оношилж, эмчлэх үйл явц маш сайн байгаа тухай дурдав.

Фитч агентлаг төсвийн тэнцэл өнгөрсөн онд 1.4 хувийн ашигтай гарсан үзүүлэлттэй харьцуулахад  энэ онд төсвийн алдагдлыг ДНБ-ий 7.1 хувьд хүрнэ гэж таамаглаж байна. 2020 оны 3 дугаар сард эрх баригчдын зүгээс цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэхээр хүлээгдэж буй ДНБ-ий 13 орчим хувьтай тэнцэхүйц багц арга хэмжээг зарласан юм. Үүнээс төсвийн алдагдлыг шууд өсгөх зардал нь ДНБ-ий 4 хувьтай тэнцэнэ гэж тооцоолж байна. Төсвийн гол тэргүүлэх чиглэлүүдэд дэд бүтцийн зарим төслүүд,  татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ багтаж байна.

Төсвийн алдагдал нэмэгдэж, эдийн засгийн өсөлт хумигдсан нь 2019 оны эцэст нийт засгийн газрын өр ДНБ-ий харьцаа 2019 онд 65 хувьтай тэнцэж байсан бол  2020 оны эцэст 70 хувь болж өснө гэж таамаглаж байна. Фитчийн төсөөлж буйгаар засгийн газрын нийт өрийн хэмжээ 2021 онд буурах чиглэлд орж, 2024 онд ДНБ-ий 57 хувьд хүрэхээр байна. Энэ нь одоогийн “B” зэрэглэлийн медиан үзүүлэлт 60 хувиас доогуур байгаа юм. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого болон гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр эдийн засгийн өсөлт сэргэж 2016 онд ДНБ-ий 93 хувьтай тэнцэж байсан гадаад өрийн хэмжээг бууруулахад томоохон түлхэц болсон юм.

Фитч агентлагийн төсөөлж байгаагаар ГВУН-ийн хэмжээ 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 4.1 тэрбум ам.доллароос буурч 2020 оны эцэст 3.1 тэрбум ам.доллар хүрэхээр байнаЭнэ нь нэг сарын гадаад төлбөр тооцоог 4.1 дахин төлж барагдуулах түвшин юм. Засгийн газрын баталгаагаар хувийн секторын (ХХБ) гаргасан 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэний дараа Монгол Улсын ЗГ 2021 оны 4 дүгээр сар хүртэл гадаад үнэт цаасны үндсэн төлбөрийн төлбөр тооцоог хийхээргүй байна. Фитч агентлагийн таамгаар урсгал дансны алдагдал 2020 онд ДНБ-ий 14.7 хувьд (буюу 645 сая ам.доллар), 2021 онд ДНБ-ий 11.9 хувьд хүрэхээр байна. 2021-2023 онуудад гадаад өрийг аажмаар төлж, дахин санхүүжүүлэх оролдлого гаргах боловч ГВУН-ийн хэмжээ бага байхаар төсөөлөгдөж буй нь зээлжих зэрэглэлийн сул тал болж байна.

ОУВС-гаас шуурхай санхүүжилтийн хэрэгслийн хүрээнд төсвийн алдагдал болон төлбөрийн тэнцлийг дэмжих зорилгоор Монгол Улсад 99 сая ам.долларын зээл олгох хэлэлцээрт хүрсэн ба ОУВС-гийн Захирлуудын зөвлөл 6 дугаар сард батлах хүлээлттэй байна. Тус хэлэлцээрийг дүгнэхдээ 2020 оны 5 дугаар сарын 23-нд дуусгавар болж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс амжилттайгаар засгийн газрын өрийг бууруулах, валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажилласан талаар ОУВС дурджээ. Мөн Азийн хөгжлийн банк төсвийн дэмжлэг үзүүлэх, төслийн санхүүжилт олгох зорилгоор 223 сая ам.долларын зээл, тусламжийн багцыг баталсан байна. Шуурхай санхүүжилтийн талаар мэдээлсэн ОУВС-гийн хэвлэлийн мэдэгдэлд Монгол Улсын эрх баригчид Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дараагаар дахин хөтөлбөрт хамрагдах тухай сонирхож буй талаар дурдсан байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших