Нууц мэдээллийн уурхай

 100, 100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Нийтэлсэн: 2020-05-29 10:30:54

 

Намдаа  зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч  олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь  АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд эхний ээлжид 100, нэмэх нь 300-400 сая төгрөг тушааж байж  мандат авсан 76 хүн өдгөө сонгуулийнхаа бэлтгэл ажилд орсон. Сонгуульд зарцуулах бус нэр дэвших эрхээ авахын тулд хэдэн зуун саяыг төлсөн олигархууд  ард түмнээс тав, арван мянган төгрөгийн хандив гуйж буй нь үнэмшилгүй санагдаж байгаа учраас олон нийт  ийнхүү  бухимдаж  байгаа  бололтой.

”100 саяыг намдаа төлчхөөд одоо мянган төгрөг ард түмнээсээ гуйх чинь ариун явдал уу“, “АН-ын зуу, зуун саяынхан ард түмнийхээ өгсөн хандиваар сонгуулийн зардлаа босголоо гэж  попрохгүй байхыг хүсье” гэх мэтээр твиттер болон фэйсбүүкт сэтгэгдлээ илэрхийлж  эхэлжээ. Үнэхээр ч АН-ынхан энэ удаад  мөнгөний сонгууль явуулахаар сэтгэл шулуудсан нь  илт байгаа. Ингэхдээ хууль зөрчихөөс ч эмээхгүй байгаа.  Өөрөөр  хэлбэл,  АН  жилийн өмнөөс эхлэн сонгуульд горилогчдоосоо 100 сая төгрөг хураахаа мэдэгдсэн. Харин горилогчид нь энэ мөнгийг  ах, дүү, найз нөхөд болон дэмжигч фэнүүдээсээ авсан хэмээн эхнээсээ ил  тодоор   зарлачихсан. Гэтэл АН-ын удирдлагууд хоёр дахь шатны гэрээ хийх нэрийдлээр энэ мөнгөний хэмжээг 300-400 саяар нэмэгдүүлэн авсныг ҮБХ-ны гишүүд нь  олон нийтэд дэлгэчихсэн. Ердөө энэ процесс нь АН сонгуульд оролцох бэлтгэл  хангахаас авахуулаад хууль зөрчсөн гэдгийг бүрнээ илэрхийлчхэж байгаа юм. Учир нь сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсны дараа хандив цуглуулж эхлэх учиртай. Энэ бол Сонгуулийн хууль дахь зохицуулалт.

АН-ын горилогчдын намдаа тушаасан мөнгийг хандиваар цуглуулсан гэж үзвэл хуулийн хугацаанаас өмнө татан  төвлөрүүлсэн учраас илтэд хуулийн зөрчил болно. Нөгөө талаас сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөг байх учиртай.  Эс бөгөөс АН-ын хурааж авсан  100 саяыг татвар гэж үзвэл мөн л хууль зөрчинө.   Өөрөөр хэлбэл,  Улс төрийн намын тухай хуульд  зааснаар намд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арав, хувь хүнээс нэг сая хүртэлх  төгрөг байна  гэж заасан байдаг. Тэр бүү хэл, ийм хэмжээний мөнгийг нэг удаа л өгөх боломжтой. Давтан өгвөл хууль зөрчинө. Ингээд үзэхээр АН-ын  зуу,  зуун сая төгрөг аль ч талаасаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.  Ингэж  хууль зөрчөөд зогсохгүй, их мөнгө цацаж  байж сонгуульд өрсөлдөх эрхээ олж  авсан АН-ынханд хандив өгөх хүн олдохгүй бололтой.

 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших