Нууц мэдээллийн уурхай

Энэтхэгээс монгол иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц 08:55 цагт хөөрнө

Нийтэлсэн: 2020-05-17 23:50:55

 Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу гадаад улсаас монгол иргэдээ татан авах тусгай үүргийн нислэгүүд хийгдсээр байна.

Өнөөдөр Энэтхэг улсын Шинэ Дели хотыг чиглэн ОМ7757 аяллын дугаартай агаарын хөлөг 08:55 цагт Чингис хаан олон улсын нисэх буудлаас хөөрөх төлөвлөгөөтэй байгаа юм.

Тусгай үүргийн уг онгоцоор 190 орчим иргэн эх орондоо ирэхээр бүртгүүлсэн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлж байв. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдэд зориулан Энэтхэг дэх Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.

"Шинэ Дели хотын Индира Гандийн нэрэмжит олон улсын нисэх буудал ( IGIА)-аас 2020 оны 5 дугаар сарын 18-ны Даваа гаригийн 18.45 цагт хөөрөх “МИАТ” компанийн тусгай үүргийн EX Delhi нислэгт дараах журмаар үйлчлүүлнэ. Үүнд:

Нэгэнт тогтмол рейсийн нислэг биш учир зорчигчдын бүртгэл гараар хийгдэнэ. Нийт зорчигчдыг гараар бүртгэхэд нэлээд цаг хугацаа шаардагдах тул нисэх буудлын 3 дугаар терминальд 14:00 цагаас хожидолгүй очсон байх шаардлагатай.

ЭСЯ-тай хамтарч ажилладаг энэтхэгийн компанийн ажилтан нисэх буудлын үүдний гадна Таныг угтаж паспорт, Улаанбаатараас урьдчилж ирүүлсэн зорчигдын нэрсийн жагсаалттай тулгаж шалгана.

Уг ажилтан зорчигчийн талон хоёр ширхэг маягтын хамт өгнө. Нисэх буудлын захиргаанаас баталсан эрүүл мэндийн асуумж-маягтыг нягт нямбай бөглөх хэрэгтэй.

Эрүүл мэндийн асуумж маягтыг бөглөсний дараа нисэх буудлын хүлээх танхим дахь хаалганы дугаарыг мэдэж аваад Нисэх буудлын дотогш орж Эрүүл мэндийн ажилтанд очиж биеийн халууныг шалгуулж мөнөөх асуумжаа өгч тэмдэглэгээ хийлгэн тамга даруулна.

Тэндээс рентген аппаратад ачааа тээшээ (23 кг) шалгуулж, гар тээшиндээ шошго авч зүүгээд ачаа тээшээ тэргэнцэрт хийж түрээд зорчигчдыг бүртгэлийн хэсэгт очно.

Зорчигчдын бүртгэлийн хэсэгт ачаа тээшээ жинлүүлж шошго хадуулна. Зорчигчдын хуудасны хамт өгсөн маягтыг энэ хэсэгт салгаж өгнө. Ачаа тээшний урсгал дамжуурга ажиллахгүй тул 1, 2 дугаар дамжуургад зорчигч ачаа тээшээ аваачиж тавина.

Энэ бүхэнд нисэхийн компани, нисэх буудлын ажилтнууд тусална.

Зорчигч хилийн байцаан өнгөрүүлэхэд болон гаалийн ажилтанд бичиг баримтаа шалгуулна.

Эдгээр шалгалтын дараа аюулгүй албаны үзлэгт орж рентген хаалгаар дамжин дотогш орсоноор агаарын хөлөгт суухад бэлэн болно" гэжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших