Нууц мэдээллийн уурхай

Ч.Батбаяр: Бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгох хэрэгтэй

Нийтэлсэн: 2020-05-15 08:41:10

 Төрсөн газар -Өмнөговь Мандал – Овоо сум

Төгссөн сургууль -Өмнөговь 10жилийн дунд сургууль, Хялгант ойн техникум, Намын дээд сургууль

Мэрэгжил-Ойн техникч, Улс төр судлаач

Хэлэх дуртай үгс -Эх болсон байгаль дэлхийгээ цаг ямагт хайрла

                                                   Өвөг дээдсийнхээ өндөр оюун ухааныг шүтэж яв

УИХ-д бие даан нэр дэвшиж буй Ч.Батбаяртай ярилцлаа.

-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч?

 -Улс төрийн идэвхи оролцоотой хүн л дээ би. Тодруулбал гэнэт гарч ирээгүй. Харин Улсын Их хурлын ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа  нь өөр асуудал.

-Ямар зүйл таныг ийм шийдвэр гаргахад хүргэсэн бэ. Нийгмийн ямар асуудал таныг хамгийн их бухимдуулдаг вэ. Тэрхүү асуудлыг хэрхэн шийдэх гарц байна гэж та хардаг вэ?

-Бухимдуулдаг асуудал олон бий. Тэр дундаа мэргэжлийн хүн болоод тэрүү байгаль дэлхийтэй хэтэрхий зэрлэг харьцаж байгааг хараад үнэхээр их бухимддаг.

Нийгмийн баялгийн тэгш бус хуваарилалт, байгаль экологио сүйтгэж байгаа байдлыг илүү онцолмоор байна.

  Түүнчлэн улс төрийн хийгээд  эдийн засгийн  бодлого бусдын мэдэлд хараат болсныг хараад дуугүй өнгөрч болохгүй гэж санагддаг.

Би Монгол Улс хоёр шатны парламенттай болох нь илүү үр дүнтэй байх болов уу гэж боддог. Ингэж чадвал хяналт тавих боломж нэмэгдэн улмаар Монголын төр хариуцлагын зудыг даван туулна.

–Сонгуулийн дараа санал луйвардсан, мөнгө тараасан, хууль бус сурталчилгаа хийсэн гэх мэдэлээл ил болдог ч тэгсхийгээд л намжчих юм. Сонгуулийг шударга ямар нэгэн эргэлзээ маргаангүй явуулах ямар арга зам байдаг юм бол. Дэлхийн бусад орны бодитой жишээнээс та хэлж өгөөч?

-Аалзны тор мэт хэрсэн авлигалын сүлжээ, мафижсан төрийн тогтолцоог өөрчлөх нь хамгийн чухал. Бид бүгдээрээ харж байна. Нам төвтэй төр байгааг. Тэд улс орны эрх ашгийн төлөө бус намын, болон хувийнхаа эрх ашгийн төлөө л зүтгэсээр байна. Үүнийг бие даагчид таслан зогсоож чадна. Хаа сайгүй үгүйлэгдэж буй хариуцлагын тогтолцоог бий болгож чадвал бусад асуудал аяндаа цэгцэндээ орох болно.

Манайхны нэг том дутагдал бол бусдаас будаа идэх юм. Будаа идэж болно л доо. Гэхдээ энэ нь Моголын хөрсөнд буух уу, монгол хүний онцлог, шинж чанарт тохирох уу гэдгийг огт тооцоолдоггүй.Бид ямар удам судартай, ямар түүхтэй, ямар аж амьдралтай хүмүүс вэ гэдгээ мэдэрч, бусдыг дагах биш бусдад яаж ажиллаж амьдардагаа харуулах чадвартай хүмүүс.

-Та хар машинаар саналын хуудсыг тоолох нь шударга байж чадна гэдэгт хэр итгэлтэй байдаг вэ?

-Улам боловсронгуй болгохгүй бол хар машин хуудуутай гэдгийг олон хүн хэлэх юм. Үнэндээ итгэдэггүй. Гэхдээ энэ жил олон нийт сонголтоо зөв хийх байх гэдэгт итгэлтэй байна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Энэ олон жил төр барьсан хүмүүс юу өөрчилж, ямар гэрэл гэгээтэй зүйл хийв гэж хүмүүс бие биенээсээ асуух болж. Төрийг ээлжлэн зарим жилд хамтран барьсан  АН, МАН намуудаас олон зүйлийг асуух хэрэгтэй. Эдгээр намын эрхэм гишүүд ард түмнийхээ итгэлийг хүлээн сонгогдсон атлаа иргэний төлөөлөл гэдгээ умартан намын төлөө зүтгэдэг болсон нь иргэдэд сонголтоо өөрчлөхөд хүргэж байна.

 -Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

 -МАНАН хэмээх мафижсан бүлэглэлийг  төрийн сэнтийгээс зайлуулах хамгийн том боломж алхам бие даагчдад байна. Шударга ёсыг тогтоохыг хүсч л байгаа бол бие даагчдыг дэмжих хэрэгтэй. Энэ жил ийм олон бие даагчид байгаа нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийх тэмцлийн дуудлага гэж боддог.Нэг зүйлийг онцлоход бие даагчдад намын эрх ашиг гэж байхгүй гэдгийг олон нийт сайн ойлгоосой.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Баярлалаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших