Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр нар намынхаа сонгуулийн штабт ажиллана

Нийтэлсэн: 2020-05-15 05:11:23

 

 
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг эцсийн байдлаар зарлаж, СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусгавар болно. Тиймдээ ч улс төрийн намууд өнөөдөр, маргааш гэсэн хоёр өдөрт нэр дэвшигчдээ эцэслэн батлах шаардлага үүсээд байна. АН-ын тухайд маргааш Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийхээр тов зарласан бол МАН-ын Бага хурал мөн л маргааш хуралдахаар товлогджээ.
 
 
 
Нэр дэвших квот авахыг хүссэн мөн горилсон олон зуун хүн намдаа хандиваа өгчихөөд хүлээж суугаа нь дамжиггүй. Тэгвэл нэр бүхий гишүүд өөрийн хүсэлтээр энэ удаагийн сонгуулийг өнжиж, залуу үедээ боломж олгох шийдвэр гаргажээ. Тухайлбал, энэ удаагийн сонгуулийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, С.Содбаатар нар  өнжих  намынхаа сонгуулийн штабт ажиллахаар болсон байна.
 
 
 
Ц.Гарамжав гишүүний хувьд тойрогтоо хамгийн сайн ажилласан гишүүдийн нэг. Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед байгалийн баялаг ард түмний өмч байх ёстой гэсэн итгэл үнэмшлээ ч хамгаалж чадсан билээ. Ардын намын лидер эмэгтэйчүүдийн нэг хэдий ч энэ удаа залуу үедээ боломж олгох шийдвэрт хүрчээ. Сонгинохайрханчуудын хувьд хүлээлт үүсгэсэн гишүүн хэдий ч намынхаа сонгуульд өнөөдрөөс ханцуй шамлан оржээ. Тойрогтоо төсвийн мөнгө харалгүй  "Мөнх тогтвортой хөгжил сан"-гийн шугамаар 2 цэцэрлэг шинээр барьж, хэд хэдэн цэцэрлэгийг өргөтгөж, сургуулийн номын өргөө, ахмадын өргөө гээд иргэдийнхээ нийгмийн асуудалд хамгийн их анхаарч ажилласан түшээ. 
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын тухайд Жадамбаа генералын хүү гэдгээрээ нийгэмд танигдсан. Хуулийн төслүүд дээр хамгийн идэвхтэй ажилладаг,  тойрогтоо чамгүй хөрөнгө оруулалтыг татаж чадсан. Гэсэн ч хэд хэдэн сангаас зээл авсан зэрэг таагүй зүйлд нэр холбогдсон учраас өөрийн ухамсараар өнжих шийдвэр гаргасан байна. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар хамгийн богино хугацаанд сайдын албан тушаал хашсан нэгэн. Мөн л эхнэрийнхээ нэрээр ЖДҮ сангаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон. Тиймээс энэ удаа мөн л өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй хэмээн шийдсэн нь улс төрийн соёл болж байна. 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших