Нууц мэдээллийн уурхай

“Сахал”-ын баруун гар Э.Долгионд С.Эрдэнэ хүргэнийхээ тойргийг бэлэглэлээ

Нийтэлсэн: 2020-05-15 04:59:37

 

  1.  
    Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/ өчигдөр цахим хурал хийжээ. Хуралдаанаар долоон хүнийг Үндэсний бодлогын хорооны гишүүнээр бүртгэсэн байна.

Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлж байсан Сангийн сайд асан С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн зөвлөх, гишүүн асан Г.Уянга, “Блүмберг” телевизийн захирал Э.Долгион нарыг Ардчилсан намын ҮБХ-ны гишүүнээр сонгожээ.

Сангийн сайд асан  С.Баярцогт, “Гэр хороолол” хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүл нар бие дааж сонгуульд өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т өгөөд байсан билээ. Тухайн үед Э.Бат-Үүл “З.Энхболдтой өрсөлдөнө, хаана дэвшинэ, тэр газар нь очиж “тулна” хэмээн мэдэгдэж байсан бол  УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэнчингийн асуудлаас болж бие даахаар болсон талаараа цахим хуудаснаа бичиж байсан ч ийнхүү АН-ыг төлөөлөх болжээ.

Түүнчлэн “Блүмберг” телевизийн захирал Э.Долгион мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн болсон олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Монголын олон баялагт эзэн суусан “сахал” Эрдэнэбилэгийн холбоотой хэргүүдэд нэр холбогддог. Гэвч тэрээр шинэ үеийн улс төр дэх олигархийн замналаа “сахал” ах болон генерал Хурц нарын дэмжлэгээр АН-аас эхлүүлэхээр болжээ. Түүнд С.Эрдэнэ хүргэн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга В.Энхболдынхоо нэр дэвших мандатыг бэлэглэжээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших