Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ АН-ын нэр дэвшүүлэх эрхийг МАНАН мафийнханд шилжүүлсэн үү

Нийтэлсэн: 2020-05-13 07:11:05

 

Нэр дэвшихээр 100 сая төгрөгөө төлсөн 181 горилогчдын хувь заяа хэдхэн хоногийн дараа  шийдэгдэх гэж байна. 76 мандатын төлөө өрсөлдөж байсан тэд 100 сая төгрөг дээр нэмээд тойрогт зарцуулах зардлынхаа 50-100 хувийг энэ сарын 10-ны дотор төлөх болзолтой байсан юм. Гэвч сүүлийн мөчид нэр дэвшигчдийн шалгаруулалтад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракцийнхан хүч түрэн орж ирж, генерал Б.Хурц тойргийн хуваарилалтад шууд оролцож, АН-ын мөнгөө төлсөн гишүүдийг шахаж эхэлжээ.

Тухайлбал, бие даан нэр дэвшиж, АН-ыг С.Эрдэнээс, З.Энхболдоос цэвэрлэхээ мэдэгдэж байсан Э.Бат-Үүл, шударга бусын хонгилоор жилжингээ “самбардсан” Н.Алтанхуяг, Оюутолгойг гадныханд давуу эрхтэй өгч, авилгын хэдэн сая ам.доллараа оффшорт нуусан хэргээр Монголд төдийгүй, гадаадын хууль хяналтынханд шалгагдаж, олон улсын хэмжээний авилгын хэрэгт холбогдсон С.Баярцогт, Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар хуйвалдан авсан хэрэгт холбогдон шалгагдаж буй “сахал” Д.Эрдэнэбилэгийн гол хүн О.Орхон нарт мөнгөний ямарч болзолгүйгээр шууд дуртай тойргийг нь хуваарилжээ. Энэ нь намын бодлого, шийдвэрийг дагаж өнгөрсөн хоёрдугаар сараас хойш хамаг юмаа барьцаалан, хандив тусламж гуйн дунджаар 500 сая төгрөгөө тушаачихаад байгаа ҮБХ-ын олон гишүүдийг мөнгө ч үгүй тойрогч үгүй үлдэхэд хүргээд байна.

Энэ бүхнийг анхнаас нь зохион байгуулсан С.Эрдэнэ харин одоо “Би мэдэхгүй. Нэр дэвшүүлэх Ажлын хэсэг сонгон шалгаруулж нэр дэвшигчдийг тодруулна” хэмээн бултаж эхэлжээ. Харин сонгон шалгаруулах Ажлын хэсгийн гишүүдийг нь горилогчид хүчтэй эсэргүүцэж байна. Учир нь Ажлын хэсгийг Ц.Элбэгдоржийн гол хүн, генерал Б.Хурц харцаараа,  сахал Д.Эрдэнэбилэг мөнгөөр аль хэдийнэ атгачихаад байгаа гэсэн яриа байна. С.Эрдэнийн хувьд анхнаасаа нэр дэвших эрхийг мөнгөөр “худалдсан”. Энэ нь АН-ыг ийнхүү мөнгөтэй хүмүүсийн атганд орууллаа. Өөрийн ганц итгэлтэй хүнээ Ажлын хэсэгт оруулж чадсан нь АН-ын Санхүүгийн хэлтсийн дарга асан, хүү шигээ итгэдэг хэмээн ярьдаг Э.Одбаяр гэдэг залуу аж.

Гэвч Э.Одбаярыг мөрийтэй тоглоомд орсон гэх бөгөөд жилийн өмнө ҮБХ-ны гишүүдийнхээ татварын мөнгөөр БНСУ-д казино тоглон юу ч үгүй болтол нь үрсэн хэрэгт холбогдон албан тушаалаасаа халагдаж байсан хүн аж. Тиймээс түүнийг “сахалын” мөнгөнд худалдагдаж, АН-ын төлөө биш МАНАН-гийн төлөө сүнсээ өгөхөд бэлэн болсон хэмээн итгэж найдах хүн байхгүй байна. Ямартай ч мөнгөөр эхэлсэн АН-ын нэр дэвшүүлэлт мөнгөтэй хүмүүсийн гарт орж, АТГ-т байцаагдаж эхэлсэн Ц.Элбэгдорж, Эрдэнэтийн 49 хувь зэрэг МАНАН бүлэглэлийнхний холбогдсон том хэргүүдийг хаах, ямар ч аргаар хамаагүй төрийн эрх мэдлийг авахын төлөө улайрсан хүмүүсийн гарт шилжлээ. Айж байна. Болгоомжилж байна. Ардчилсан нам эрх мэдлээ жинхэнэ утгаараа МАНАН мафийн мэдэлд алджээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших