Нууц мэдээллийн уурхай

Эх орноосоо зугтаж, үнэтэй хуулийн фирм хөлсөлсөн  Ч.Сайханбилэгийн хэрэг юу болов?

Нийтэлсэн: 2020-05-13 01:56:54

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй нэр бүхий гишүүд авлига албан тушаалын 23 хэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг  Прокурорын Ерөнхий газраас хүсч албан бичиг хүргүүлсэн. Тэгвэл дээрх гишүүд авлигын хэргүүдийг шалгах явцын талаар мэдээлэл авчээ. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай холбогдох асуудлыг хэвлэлийнхэн ихэд сонирхож байв.  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагад шалгаж байгаа. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ганцаараа толгой мэдэн Монголын ирээдүйд халтай хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан гэж үздэг. Тиймээс тухайн үед МАН-аас Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж байв. Ажлын хэсгийнхэн Дубайн гэрээ Монголд ашиггүй байна гэж үзсэн юм. Тодруулбал, гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус “Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгасан юм. Ийнхүү Дубайн гэрээ өндрөө авч Үндэсний аюулгүй байдлын хуралдаанаар хүртэл авч хэлэлцсэн. Оюутолгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор экс Ерөнхий сайдад хэрэг үүсгэж, цагдан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан. Гэвч Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх нэрийдлээр хилийн хоригоо цуцалж, эх орноосоо зугтаад эргэж ирээгүй байна. Тиймээс ч хууль хяналтынхан экс Ерөнхий сайдыг Интерполоор хүртэл хайж үзсэн. Ч.Сайханбилэг удахгүй эх орондоо очно гэж үг дайдаг ч ирэх хугацаа хэдэнтээ хойшлуулсан. Учир нь тэр АНУ болон Их Британид төвтэй “Amsderdam Partners LLP” гэх олон улсад зартай хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болжээ.  Ганцхан Дубайн гэрээгээр ч зогсохгүй Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмент ХХК-иудын ОХУ-ын эзэмшиж байсан 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн худалдаж авах эрхээсээ татгалзаж, УИХ-д танилцуулахгүй “Монголиан коппер корпорейшн” компанид  давуу эрх олгож худалдах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс болж 9.5 их наяд төгрөгийн хохирол учруулсан. Монголын төрийн өндөр сэнтийд суух богинохон хугацаандаа Ч.Сайханбилэг Монголд ээлгүй томоохон шийдвэрүүд гаргасны зах зухаас нь дурдахад л ийм байна.

С.Өрлөг

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших