Нууц мэдээллийн уурхай

Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-ийн 280 сая ам.долларын асуудалд ч холбогджээ

Нийтэлсэн: 2020-05-12 07:13:14

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өчигдөр АТГ-т мэдүүлэг өглөө. Түүний хувьд анх удаа мэдүүлэг өгч байгаа хэрэг биш. Зангиагаа засч, гутлаа тослон толины өмнө эргэлдээд очиж мэдүүлэг өгснөөс хойш жил гаруй хугацаа өнгөрсөн.  Хуулийнхан дуудаад ирэхээ байсан, хил гараад сураг алдарсан гээд олон улс даяар эрэл сурал болсон. Гэтэл мань хүн твиттерт “Би хуулийн байгууллагынханд хэлсэн юм сан, удахгүй очино” гэсээр саяхан цар тахлын үеийн тусгай нислэгээр эх орондоо ирж, хорионд байсаар саяхан сулрав. Ингэснээр АТГ-аас байцаалт авч, мөрдөн шалгах ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн байна. Түүнийг ямар хэрэгт шалгаж байгаа талаар өчигдөр УИХ дахь “шударга” гэгдэх таван гишүүн мэдээлэл хийх үедээ дурдсан. Тодруулбал, “Оюутолгой”-н гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөө орсон эсэх,  мөн Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилд  Эрдэнэтийн зэсийн олборлолт ид оргил үедээ байсныг Засгийн газраас онцгой дэглэмийн үед тогтоосон байна. Тухайн үед “Эрдэнэт-ийн  дарга нар нэгдүгээр гарын үсгээ зурж чадахгүй болтлоо эрсдэл гарсан талаар ч дурдлаа. Тодруулбал, Ц.Элбэгдоржийн хамаарал бүхий этгээдүүд  “Эрдэнэт”-ийн зэс тээвэрлэлтэй холбоотой 270-280 сая ам.долларын хэрэгт холбогджээ.

Жилийн өмнө улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэгдэх авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлэх хүсэлтийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Х.Нямбаатар, Ж.Батзандан, Л.Болд нарын таван гишүүн жилийн өмнө ерөнхий прокурор Жаргалсайханд албан бичгээр өгсөн. Тэгвэл өчигдөр дээрх хэргийн шийдвэрлэлт, шалгалтын явцын талаар гишүүд Улсын Ерөнхий  прокурорын газраас дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.

Тэдний хэлснээр ямартай ч дээрх авилга, албан тушаалын 23 хэрэг 40 болж задарсан байна.  Өөрөөр хэлбэл, нэг хэрэг 5-6 хэрэг болж задран шалгалтын ажил үргэлжилж байгаа аж. Прокурорын байгууллагаас 14 хэргийг шүүхэд шилжүүлэн, зарим хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, Төрийн банкнаас 20 тэрбумыг авсан гэх “Шинжан шинпан” компани буцааж  төлсөн байна. Тавантолгойн орд газраас 358 тонн нүүрс алдагдсан гэх хэргийг шалгаад шинжээчийн дүгнэлтээ хүлээж байгаа. Нийт шалгалтын явцад 48 тэрбум төгрөгийн улсын орлого болгон буцааж төлсөн байна.

Л.Оюун-Эрдэнэ “ЗГХЭГ-ын даргаар ажиллах нэг жилийн хугацаанд банк, уул уурхай, нам дагасан МАНАН бүлэглэл байдгийг үнэхээр мэдэрлээ. Анх энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой вэ гэж эрэлхийлдэг байсан бол одоо хэн хамааралгүй вэ гэхдээ тулж байна. Сонгууль дөхөж байна. Одоо Монгол хүний итгэмтгий зан дээр тоглолт хийж, яллагдагчаар татагдсан маш олон хүн УИХ-д нэр дэвших гэж байна. Энэ нөхдүүд энэ долоо  хоногийн сүүлээр нэр дэвшигчийн мандатаа авчихвал нэр дэвших эрхтэй болчихно. 60 тэрбумын гэх хэргийг шийдвэрлээгүй байхад 100 сая төгрөгийг нэр дэвшигчдээс авсан хэрэг гарлаа” гэсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших