Нууц мэдээллийн уурхай

П.Галиндэв: Монголын улс төрийг С.Эрдэнээс эхэлж цэвэрлэнэ

Нийтэлсэн: 2020-05-12 06:59:29

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв мэдээлэл хийж, бие даан нэр дэвшихээ зарлалаа. Тодруулбал, Баянгол дүүрэгт буюу АН-ын дарга С.Эрдэнийн нэр дэвших тойрогт өрсөлдөнө хэмээсэн юм.

Учир нь АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зүгээс УИХ-д нэр дэвшихээр горилогчдоос авч буй 100 сая төгрөгийн дэнчинг хүчингүй болгож, төрийн албан тушаал хашиж байхдаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдож, нийтийн эрх ашгийг хохироосон этгээдүүдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг АН-ын дарга С.Эрдэнэд хүргүүлсэн. Тэд тавдугаар сарын 11 буюу өчигдөр хуралдсан АН-ын ҮБХ-ны хуралдаанаар дээрх шийдвэрүүдийг гаргахыг шаардсан боловч авч хэлэлцээгүй байна. Тиймээс тус хөдөлгөөний тэргүүн Баянгол дүүрэгт нэр дэвшиж, С.Эрдэнэтэй өрсөлдөхөөр болжээ.

Энэ талаар П.Галиндэв “өнгөрсөн таван жилийн хугацаанд намынхаа шударга, боловсролтой олон залуусын хамт АН-ын болохгүй, бүтэхгүй зүйлийг засч залруулах, бохир улс төрчдөөс Монголын төрийг цэвэрлэхийн төлөө тэмцлээ. Өнөөдөр С.Эрдэнэ даргаар удирдуулсан АН зөвхөн мафижсан улс төрчдийн хэсэг бүлэглэл болсон байна. Мэдлэг боловсролтой жирийн нэг ардын хүү өнөөдөр энэ намаас УИХ-д нэр дэвших эрхгүй, боломжгүй болсон байна. АН ардчиллыг төлөөлж чадахгүй болчихлоо. С.Эрдэнэ ардчиллыг илэрхийлж, хамгаалдаг хүн биш байна. Тийм учраас энэ бохирдсон улс төрчдөд хариуцлага тооцож, Монголын улс төрөөс зайлуулах ёстой гэдэг хатуу шийдвэрт хүрсэн. Тиймээс миний бие Баянгол дүүрэг АН-ын дарга С.Эрдэнийн эсрэг бие даан нэр дэвших шийдвэрийг албан ёсоор гаргаж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ардчиллын нэрийг барьж Монголын улс төрийг бохирдуулсан. Улс төрд орсноосоо хойш сүүлийн 20 гаруй жил Баянгол дүүргийн хамаатсан саднаараа дүүргэж, гэр бүлээрээ нийлж дарангуйлж байгаа. С.Эрдэнийг зайлуулснаар Монголын улс төр цэвэрших эхлэл тавигдана. Тиймээс ард түмнээсээ, залуучуудаасаа дэмжлэг хүсэж байна. Өнөөдөр Монголын улс төрд хийх их цэвэрлэгээг С.Эрдэнээс эхэлье. С.Эрдэнийн эсрэг хууль, намын дүрмийн хүрээнд дэмцээд дийлсэнгүй. АН тэр чигээрээ мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна. ҮХ-ийн Цэц С.Эрдэнэ хууль зөрчөөгүй гэх дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ нь хууль шүүхийн байгууллага, улс төрийн намтайгаа нийлээд мөнгөтэй хүмүүсийн барьцаанд орсон байна” хэмээсэн юм.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших