Нууц мэдээллийн уурхай

“Алсын хараа-2050” тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Нийтэлсэн: 2020-05-08 02:21:07

 УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 07-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн '“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Монгол УИХ-ын топгоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Монгол УИХ-ын даргын "Ажлын хэсэг байгуулах тухай" 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар захирамж, "Захирамжид нэмэлт оруулах тухай" 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 63 дугаар захирамжаар ““Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын хорооны дарга С.Бямбацогт миний биеэр ахлуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, О.Баасанхүү, Ж.Батзандан, Х.Болорчулуун, Ж.Ганбаатар, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан нарын 12 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Тус ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийг Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар ахалж, бүрэлдэхүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголбанк, Үндэсний хөгжлийн газар болон эрдэмтэн, судлаачид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан гэдгийг онцлов. 

Ажлын хэсэг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэх үед УИХ-ын гишүүдээс гарсан санал, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал нэг бүрийг судлан үзэж, шаардлагатай саналыг төсөлд тусган тогтоолын төслийн боловсруулалтыг сайжруулж, хэлэлцүүлэгт бэлтгэн саналуудыг багцалж нийт 32 зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэн Байнгын хорооны анхны хэлэлцүүлэгт оруулсан гэв. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д  хүчингүй болох эсэхийг тодруулахын зэрэгцээ өмнөх хөгжлийн бусад баримт бичигт тусгагдсан чухал заалтуудыг АЛСЫН ХАРАА-2050” үзэл баримтлалд шингээснийг  илүүтэй лавласан.

Ажлын хэсэг дээр НҮБ болон бусад улс төрийн намуудаас ирсэн саналуудыг нэгтгэхдээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” -ын гол заалтуудыг энэ баримт бичигтээ суулгаж өгснөөс гадна засах шаардлагатай заалтуудыг өөрчилсөн. Тухайлбал, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 17 мянга 500 ам.доллараар тооцсоныг хэт өөдрөг байна гэж үзээд 12 орчим ам.доллар болгосны зэрэгцээ ядуурлыг 0 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсныг “Алсын хараа-2050” 15 хувьд, 2050 онд таван хувьд хүргэх зорилт тавьж өөрчилсөн хэмээн Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт гишүүн хариуллаа. 

Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д нийтдээ 44 зорилт тусгагдсаны 72.7 хувийг “Алсын хараа-2050” баримт бичигт тусгасан. Заалтуудыг агуулгын хувьд өөрчилж нэгтгэж, суурь тоонуудыг тодорхой өөрчилсөн. Бусад бодлогын баримт бичгүүдтэй зөрчилдсөн зүйл байхгүй” хэмээн нэмж тайлбарлав. 

Дараа нь Ажлын хэсгээс гаргасан  зарчмын зөрүүтэй 38 саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Тухайлбал, Тогтоолын төслийн 1 дэх заалтыг  “1.“"Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, зорилтыг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүнг нэгдүгээр хавсралтаар, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг хоёрдугаар хавсралтаар, хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 4 дэх заалтыг  "Энэ тогтоолын хавсралтад “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030 батлах тухай” Монгол УИХ-ын тогтоолын хавсралтаар батлагдсан зорилт, үе шат, үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг өөрчлөн найруулж болон агуулгаар нь авч тусгасантай холбогдуулан Монгол УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.” гэж өөрчлөн найруулахаар болов.

Тогтоолын төсөлд “2.‘“‘Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого"-ын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг үндэслэн дараагийн үе шатны хүрэх үр дүнтэй нийцүүлэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т үүрэг болгосугай.” гэсэн агуулгатай заалт шинээр нэмж, дугаарлалтыг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Мөн төслийн хавсралтын 87 дугаар хуудасны “4.Эдийн засаг” зорилгыг “4.Эдийн засгийн тогтвортой өсөлт иргэн бүрдээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядуурал эрс буурсан, эдийн засгийн хөгжлийн бодлогын суурийг бүрдүүлж, дотоод хэрэгцээгээ өөрсдөө хангадаг, экспорт эрчимжсэн, хөрөнгө оруулалт, хуримтлалын чадавхаа бүрдүүлсэн, олон тулгуурт эдийн засагтай улс болно." гэж өөрчлөн найруулахаар болов. Түүнчлэн төслийн нэгдүгээр хавсралтад “Алсын хараа: Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болно” гэсэн хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  

Дараа нь тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос болон гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Ингээд ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. 

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших