Москва хорооллын урд талын замыг өнөө орой ХААНА
Нийтэлсэн: 2020-05-01 03:05:37
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Москва хорооллын урд талын авто замын хөдөлгөөнийг өнөө орой 23:00 цагаас хаахаар болсон байна.
Иймд жолооч та бүхэн замын ачааллыг тооцон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Дулааны шугам угсралтын ажлыг "Хасу мегаватт" ХХК хийх юм байна.
