Нууц мэдээллийн уурхай

Нэг кг ноосны урамшуулалд 1000 төгрөг өгдөг бол ноолуурт 20 мянган төгрөг өгөх болов

Нийтэлсэн: 2020-04-30 08:37:56

 

Малчин өрх бүрт нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох тогтоолын төслийг УИХ баталсан. Шаардлагдах мөнгийг нь Засгийн газраас гаргахаар болсон. Энэхүү шийдвэрт малчид талархалтай хандаж, амьдралд ойр, бодит дэмжлэг гэж үзэж байна. Тэрбээр гол нь бүс нутаг, ноолуурын чанар, өнгө зэргээр нь ялгаварлах бус кг тутамд тооцохоор болсон нь өрх бүрт тэгш, хүртээмжтэй хүрэх бодит дэмжлэг гэж тодотгосон юм.

Урамшуулал олгосноор ямар үр дүнд хүрэхийг том зургаар харвал, 200 мянган малчин өрхийн 800 мянган хүний орлого тодорхой хэмжээнд нэмэгдэнэ. Жижиг зургаар нь буюу жилд дунджаар 70 кг ноолуур тушаадаг  айлын хувьд авч үзвэл ноолуураа зах зээлийн ханшаар тушаачихаад нэмээд 1.4 сая төгрөгийн урамшуулал авахаар болов.  Энэ нь мал, түүнийхээ ашиг шимээр амьдралаа залгуулдаг малчин өрхүүдийн хувьд яалт ч үгүй дэмжлэг, нэмэлт орлого юм. Малчид ноолуураа боломжийн үнээр борлуулчих юмсан гэж бодохоос биш урамшуулал авч, нэмэлт орлоготой болох тухай төсөөлөө ч үгүй явсан тухай Завхан аймгийн малчин Ж.Содном ярилаа. Тэрбээр “Малчид бидний амьдралын эх үүсвэр мал, малын түүхий эд байдаг болохоор үнийг нь тогтвортой барьж, мөн урамшуулал олгоосой гэж хүсдэг. Нэг үеэ бодвол малын түүхийг эдийг өндрөөр үнэлж, урамшуулдаг боллоо. Ноосны кг тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгодог. Одоо ноолуурт урамшуулал олгохоор болсонд баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Олон ямаатай, жилд 70 кг-аас илүү ноолуур тушаадаг айл өрхийн хувьд урамшуулал нь мэдээж дээр дурдсанаас илүү. Тэр хэрээр орлого, амьжиргааны түвшин нь ч нэмэгдэх юм. Урамшууллынхаа мөнгөөр гурил, будаагаа авахаас өгсүүлээд ирэх намар сургуулийн хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэж, оюутныхаа сургалтын төлбөрт нэмэрлэчихнэ. Энэ талаас нь бодвол малчдад их л дэмтэй байх учраас тэд энэхүү шийдвэрт талархалтай хандаж байна.

Хэрэв, малчдын орлогын эх үүсвэрийг хамгаалахад чиглэсэн зохих арга хэмжээг аваагүй бол “COVID-19”-ийн халдвартай холбоотойгоор кг ноолуур 100 мянган төгрөгт хүрч, нэмээд 20 мянган төгрөгийн урамшуулал авах нь битгий хэл ноолуур ноосны дайтай үнэтэй болох эрсдэл өндөр байлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших