Нууц мэдээллийн уурхай

Х.ОЮУНЦЭЦЭГ: ГЭМТ ХЭРЭГТЭН ГОРИЛОГЧДЫНХОО НЭРСИЙГ ЯАРАЛТАЙ ТҮДГЭЛЗҮҮЛЭХИЙГ С.ЭРДЭНЭЭС ШААРДАЖ БАЙНА

Нийтэлсэн: 2020-04-30 08:00:15

 Төрийн бус байгууллагууд нэгдэж 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээр горилж буй хүмүүсийг нэн даруй түдгэлзүүлэх шаардлагыг намын дарга С.Эрдэнэд хүргүүллээ.

Учир нь, тус намаас нэр дэвшихээр горилогчид эх орноо зарж баяжсан оффшор данстан, эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдсан, татагдаж байгаа сэжигтнүүд, албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, тендер, концесс луйвардагч, эрүүдэн тамлагч, эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлэгч гээд муу муухай бүрдсэн үл бүтэх этгээдүүд байна гэж үзжээ.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг: АН-ын дотоод зөрчил дээд цэгтээ хүрснийг харуулж байна. Ямар хүмүүс нэр дэвшээд байгаа юм бэ.

АН -д хувийн банк бус санхүүгийн байгууллагатай мөнгө хүүлэгч, хүчирхийлэгч гээд есөн шид нь бүтсэн үл бүтэх этгээдүүд цугласан байна.

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэгч АН ийм байж болохгүй. Тиймээс АН-ын С.Эрдэнэ даргад шаардлага хүргүүлж байна.

С.Эрдэнэ дарга мөнгөөр бүхнийг шийдэж, ард түмнийг төлөөлөх хүмүүсийг гэмт хэрэгтэн, залилагч, булхай этгээдүүдээр төлөөлүүлж болохгүй. Иргэд бид үүнийг эсэргүүцэж байна” гэв.

Тэрээр, АН-ын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийн нэрсийг зарлалаа.

Д.Сүндий гэгч АН-ын Үндэсний бодлогын хорооны зөвлөлийн гишүүн,гэр бүлийн хүчирхийлэгч, мөнгө хүүлэгч, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бие эрхтэнд нь халдаж зодсон гэх хэргээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст яллагдагчаар татагдан шалгагдаж, прокурор дээр хянагдаж байгаа хүн.
О.Амгалан нь дөрвөн эхнэр сольсон.Бусдын биед хүнд гэмтэл учруулсан, тендер будлиантуулж, хоёр тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан.
П.Цагаан нь эрх мэдлээ урвуулан ашиглаж Солонгос улсын иргэнийг олон сая ам.доллараар зарласан.
Р.Эрдэнэбүрэн нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт шалгагдаж байгаа.
Н.Батбаяр нь эрх мэдлээ урвуулан ашигласан Хөгжлийн банкны бульхай луйварт холбоотой. /Түүхий охин нэр дэвшихээр горилж байгаа/
Д.Эрдэнэбат “Эрдэнэт” үйлдвэрийн булхай луйвартай холбоотой.
Д.Алтанхуяг “Зэс” эрдэнийн хувьцаа гэх хэргээр 24500 иргэнийг залилсан хэргээр шалгагдаж байгаа.
Д.Доржпүрэв Эрчим хүчний сайд асан байхдаа 3.5 сая ам.долларыг хувьдаа завшсан хэргээр шалгагдаж байгаа.
Б.Хурц ТЕГ-ын дарга асан генерал цолтой. Энэ хүн С.Зоригийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр Төв аймгийн анхан шатны шүүх дээр шалгагдаж, хэрэг нь прокурорын хяналтад байгаа.
Д.Мурат Бэлгийн дур хүслээ ёс бусаар тулган дарамтлагч
Кекушүзан Н.Батбаяр хууль бус орд газрын наймаа хийж, гурван га газартай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа.
Т.Энхсайхан АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн,Япон улсын иргэнээс нэг тэрбум төгрөг залилсан хэргээр шалгагдаж байгаа.
Ажнай Бат-Эрдэнэ гэгч нь 175 мянган тонн нүүрсний гэмт хэрэгт шалгагдаж байгаа.
Энэ мэт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан, одоо шалгагдаж байгаа нөхдүүдийг нэр дэвшүүлж болохгүй. Цаг алдалгүй эдгээр горилогчдыг сонгуульд нэр дэвшүүлэхээс түдгэлзүүлэхийг шаардлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших