Нууц мэдээллийн уурхай

Аймгийнх нь намынхан “АН шившигтэй байдалд орчихлоо,наанаасаа гар” гэж Д.Мөнх-Эрдэнэд захижээ

Нийтэлсэн: 2020-04-29 08:03:39

​ 

 АН-ын жирийн гишүүд дэмжигчид ийнхүү дүгнэж эхэлжээ. Тийм ч учраас  С.Эрдэнийг даргын суудлаас буутал   намынхаа гишүүнчлэлээс түр түдгэлзэхийг  нэг нэгэндээ зөвлөж эхэлсэн байна.  Үүний дагуу АН-аас Баянхонгор аймагт нэр дэвшин өрсөлдөхөө илэрхийлэн, 100 сая төгрөгийг  намдаа тушаагаад байсан Үндэсний бодлогын хорооны гишүүн  Д.Мөнх-Эрдэнэ АН-аас түр түдгэлзэхээр болсноо зарлалаа. Түүний хувьд  намын даргын тавьсан шаардлагын дагуу дэнчингийн 100 сая төгрөгийг гурав хуваан тушаасан ч хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр  дахин 300-400 сая төгрөг нэхсэн С.Эрдэнэ даргынхаа үйлдлийг “хууль бус” гэж дүгнээд хууль хяналтын байгууллагад шалгуулахаа илэрхийлж байсан бол ийнхүү намаасаа гарах шийдвэрт хүрчээ.    Нэгэн цагт намын дарга, Ерөнхий сайдаар   ажиллаж явсан Н.Алтанхуяг, энэ намаас  хотын даргын албан тушаалыг хашиж явсан Э.Бат-Үүл нарын хүмүүс  АН-аас гарч, бие даан нэр дэвшихээ зарласан нь АН шившигтэй байдалд орсны илрэл гэж гишүүд нь  үзэж буйгаа илэрхийлж байгаа аж. Энэ тухайд Д.Мөнх-Эрдэнэ “Миний бие өнгөрсөн баасан гарагт намын даргад өргөдлөө өгсөн.  Үндсэн хуульд зааснаар улс төрийн намууд мөнгөний бус үзэл бодлын өрсөлдөөнөөр сонгуульд оролцох учиртай. Гэтэл манай нам үүний эсрэг явсан учраас миний бие үзэл бодлоо илэрхийлж ирсэн. Энэ шийдвэрийг гаргахад Баянхонгор аймгийн намын гишүүд маань зөвлөсөн. “Намаасаа  түдгэлзсэн нь дээр, хүнтэй муудаад яахав. Манай намын нэр хүнд нийгэмд шившигтэй байдалд орчихлоо. Н.Алтанхуяг даргаас авахуулаад намаас гараад явчихлаа” гэж зөвлөсөн. Тиймээс намаас түр түдгэлзэх шийдвэр хүртсэн. Энэ удаагийн сонгуульд АН-аас   дандаа л С.Эрдэнэ даргын хамаатан садан, хамаарал бүхий хүмүүс нэр дэвшинэ. Тухайлбал, манай намын дарга 2008 онд анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэргээр ял авсан, шоронд сууж байсан гэсэн үг. Тухайн үед С.Эрдэнэ даргатай хамт таслагдаж байсан нэг хатагтай бий. Энэ хатагтай бас манай намаас нэр дэвших гэж байна. Энэ мэтээр С.Эрдэнэ  дарга ойр дотнын хамуудтайгаа   нэр дэвшихээр зэхэж байна.  Энэ хүн АН-ыг мөнгөний, хамаатан саднын, хэрэг хамуудынх болгочихсон учраас  эсэргүүцлээ илэрхийлж, намаас түд түдгэлзэж байгаа юм.    АН-аас гарах өргөдлөө өгөхөд намайг С.Эрдэнэ дарга   “100 сая төгрөгөө аваад зайлаарай” гэсэн.  Тушаасан мөнгийг маань буцааж өгнө гэсэн, өгөхгүй бол хуулиараа яваад авчих байх гэж бодож байна. “Ардчиллын өргөө” гэж нэрлэсэн энэ байшин  манай намын байр биш. С.Эрдэнэ даргын хувийн байшин, манай нам түрээсэлдэг. Өнгө нь гундаад эхэлбэл бидний түрээсийн мөнгөөр засаад янзалчихдаг юм шүү дээ.  Та бүхний мэдэж байгаачлан хүүхдийн паркын газраас хумсалж барьсан барилга. Өнөөдөр Монгол Улсад  хүүхдүүддээ зориулаад сургууль барих гэхээр газар  олдохгүй байхад манай намын  дарга сургуулиас том барилгыг хүүхдийн паркын газар дээр барьчихсан нь энэ”  гэлээ.

 

 М.Өлзий

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших