Нууц мэдээллийн уурхай

100 САЯЫГ ШҮҮМЖИЛСЭН Д.МӨНХ-ЭРДЭНИЙГ АН-ЫН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗЖЭЭ

Нийтэлсэн: 2020-04-28 10:36:48

 

АН-ын 100 саяын дэнчин их юм дуулгаж, олон үйл явцыг өрнүүлэх  нь. 100 сая эсэргүүцсэн намын гишүүд эхнээсээ намаас гарч бие даан нэр дэвшихээ мэдэгдсээр байгаа. Энэ удаад  тус намын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлж, Баянхонгор аймагт бие дааж нэр дэвшихээ зарласан.  Энэ сарын 10-нд тэрээр 100 сая төгрөг тушаасан гишүүдийн нэрсийн жагсаалтыг ил болгохыг шаардаж хэвлэлийн хурал хийсэн.

Энэ үеэр тэрээр  “Гишүүдийг үзэл бодлоор нь уралдуулж нэр дэвшүүлэх ёстой байтал өнөөдөр С.Эрдэнэ дарга мөнгөөр уралдуулж байна. Ингэж мөнгөөр уралдуулахаа зогсоох хэрэгтэй” гэж шүүмжилсэн. Мэдээж түүний эл үйлдлийг С.Эрдэнэ дарга таалаагүй. Өчигдөр тус намын Ёс зүйн сахилгын дэд хороо хуралдаж Д.Мөнх-Эрдэнийн асуудлыг авч хэлэлцжээ.

Хурлаар АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн Д.Мөнх-Эрдэнийг Ардчилсан намын Үндсэн дүрмийн 3.7.6, 3.9.1.15 дахь заалтыг  тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

АН-ын Үндсэн дүрмээс….

3.9.1.15 дахь заалт

С.Эрдэнэ дарга Ардчилсан нам хамгийн их амьд ардчилалтай нам гэж хэлж байсан удаатай.Гэтэл намын гишүүд үзэл бодлоо илэрхийлэх нь намын даргад  таалагдахгүй байгаа нь амьд ардчилал байж чадах уу?

Ер нь АН  “горилогчид”-оосоо 100 сая төгрөг нэхсэн нь ч байж боломгүй үйлдэл. Энэ удаад намаасаа гарсан Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр дэнчингийн мөнгөө тушаасан  байхад дахин мөнгө нэхсэн нь ч  бүр байж боломгүй үйлдэл. Тэр тусмаа  ардчиллыг өмчилдөг, түүгээр овоглодог АН-д байж боломгүй ёс суртахуун гэж хэлэх байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших