Нууц мэдээллийн уурхай

100 саяыг намдаа тушаасан Увсын Цэндсүрэн гэж хэн бэ

Нийтэлсэн: 2020-04-28 06:57:58

 

АН-д 100 саяын дэнчингээ өгсөн гэх жагсаалтад дээгүүр бичигдэж байгаа хүний нэг бол Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэндсүрэн. Нэр дэвших эрхээ баталгаажуулсан тэрбээр Төрийн ордны ойролцоох кофе шопуудаар өрсөлдөх тактикаа боловсруулан өнждөг болсон сурагтай. Орон нутагт босс байхдаа олон хэл аманд өртөж явсан. Аймгийн Засаг даргаар томилогдсоны дараа “Увс хүн хөгжлийн загвар” гэх хөтөлбөр нь сошиалд од болж, шүүмжлэл дагуулж байв. Үүний хариуд Д.Цэндсүрэн “Энэ хөтөлбөрийн нэр нь оноогүй ч агуулга сайтай” гэж тас өмөөрч, цахим сайтад урт ярилцлага хүртэл өгсөн удаатай.

 “Монцамэ” агентлагийн Увс аймаг дахь сэтгүүлчийн бичсэнээр Д.Цэндсүрэнг “Гудамж” төслийн мөнгөнөөс хувьдаа завшсан байх магадлалтай, түүнээс гадна Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн хандивыг ил тод тайлагнаагүй гэх үндэслэлээр АТГ-ын овоо хараанд өртөж явсан байна. Тэрбээр үүнийг шулуухан үгүйсгэж, “АТГ-аас намайг дуудвал зангиагаа зүүгээд очно” гэх экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгийг тоть мэт давтжээ. Засаг даргаар ажиллах хугацаандаа Д.Цэндсүрэн ямар ч хяналт, дарамт шахалтгүй жинхэнэ “даам”  дарга байжээ. Түүнтэй ан мана үзэлцэж, сошиалаар дайн зарласан хүн Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаяр байлаа.  ИТХ-ын төлөөлөгч С.Анхбаярын фэйсбүүктээ Засаг ноёны тухай бичсэн  фактууд ар араасаа хөвөрч байна. Ганцхан жишээ татахад, Увс аймагт усан спортын ордон барих газрыг экс Засаг дарга Д.Цэндсүрэн хууль бусаар өөр байгууллагад шилжүүлсэн байжээ. Увс аймгийн Биеийн тамир спортын газрын ажилчид тэмцэж, араас нь хөөцөлдөж байж газрыг нь эргүүлэн авч, зориулалтаар нь ашиглаж байна.  

Д.Цэндсүрэнгийн булхай  ганц үүгээр дуусахгүй. Түүнийг аймагтаа хамгийн үнэтэй зам бариулсан гэж Zindaa.mn цахим сайтад онцолжээ. Энэ тодотгол эргээд нөгөөх “Гудамж төсөл”-тэй холбогдоно. Орон нутгийн чанартай “Худалдааны гудамж”-ны 3.2 км замыг зураг төсөвт тусгахгүйгээр “Шинжан шиньфа” компаниар Монгол Улсад хамгийн үнэтэй ханшаар буюу 10 тэрбумаар бариулах шийдвэрийг гаргасныг тус цахим сайтад бичсэн байна.  Мэдээж, Д.Цэндсүрэнгийн тухай сайныг нь ч орхих учиргүй. Ikon.mn сайтад “Д.Цэндсүрэн шиг Засаг дарга олон байгаасай” гэж нэртэй хүүхдийн зохиолч эрхэм магтсан. Учир нь Д.Цэндсүрэн аймгийнхаа сургууль, цэцэрлэгт хүүхдийн ном худалдан авахад зориулан 260 сая төгрөг зарцуулсан. Үүнийх нь 70 сая нь Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны төсвөөс, үлдсэн нь Засаг даргын багцаас гаргасан байна.

Түүнийг орон нутгийг удирдахдаа аливаа асуудлын эв түнжинг олохоосоо илүүтэй хууль хяналтын байгууллагад өгнө гэж айлган сүрдүүлэх маягаар ажлаа явуулдаг байсан гэж ярих нь бий. Увс аймагт “Муу нэр луу данстай” Д.Цэндсүрэн улсын хэмжээнд бодлого зангидахаар 100 сая төгрөгөө тушаачихсан бололтой. Өмнө нь Засаг даргаар ажиллахдаа иргэдийнхээ итгэлийг олж чадаагүй. Одоо Их хуралд түүнийг Увсынхан илгээх эсэх нь эргэлзээтэй. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших